Хятадын Диди дуудлагын таксины программ үйлчилгээний Австрали дахь салбар компани нь Мельбурн хотод албан ёсны үйлчилгээгээ эхлүүллээ.
Хятад улсын Диди дуудлагын таксины программ нь 2012 оны 09-р сард Бээжин хотноо гарсан таксины үнэгүй програм юм. Бээжингийн Шио Жекэ ХХК-ийн зохион бүтээсэн энэхүү програм нь такси, дуудлагын машин, том хэлбэрийн автобус зэрэг өргөн хүрээний машиныг хамруулсан байдаг.
2016 оны 05-р сарын 13-нд Apple компани 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 06-р сарын 13-нд Хятадын даатгалын компани нь 600 сая ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийсэн бол 06-р сарын 16-нд 4,5 тэрбум ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалтыг хүртсэн байна. 2017 оны 03-р сард Америкийн нэгдсэн улсад лаборатори болон хиймэл оюун ухааны лаборатори байгуулахыг зарлалаа.



