solongonews
Гадил жимс ямар хүмүүст тохиромжгүй вэ
2021-01-15 11:21
Гадил бол амьдралын дундах маш түгээмэл жимс бөгөөд гадил жимсний нөлөө маш их байдаг. Ихэнх тохиолдолд гадил идэх нь хүний биед тустай. Тиймээс гадил жимс ямар хүмүүст тохиромжгүй вэ, гадил идэхийг цээрлэдэг зүйл юу вэ?

      Дараах ургаан төрлийн хүмүүс гадил идэхэд тохиромжгүй 

1. Чихрийн шижин өвчтөн 

   Гадил нь маш их хэмжээний чихрийн агууламжтай. 100 гр гадил жимсэнд бараг 20 гр элсэн чихэр агуулагддаг. Чихрийн шижинтэй өвчтөнд удаан хугацаагаар гадил жимс идвэл цусны эргэлт удааширч, метаболит хуримтлагдах бөгөөд ингэсээр өвчнийг улам хүндрүүлнэ. Гадил жимсний элсэн чихрийн агууламж нь жимсний дээд хэсгийг эзэлдэг.

2. Дэлүү, ходоодны үндсэн бүтэц султай хүмүүст тохиромжгүй   

Дэлүү, ходоодны үндсэн бүтэц султай хүмүүс сэрүүн чанартай жимснээс зайлсхийх хэрэгтэй бол гадил нь сэрүүн чанартай байдаг тул дэлүү, ходоод султай хүмүүс гадил идэж болохгүй. Эрүүл хүмүүс ч гадил жимсийг хэт их хэмжээгээр идэх нь хоол боловсруулах эрхтний эмгэгийг үүсгэдэг. Ходоодны шархлаатай өвчтөнүүд гадил идэхэд тохиромжгүй байдаг.

3. Хаван өвчтөн гадил идэхэд тохиромжгүй байдаг

Гадил жимс нь калигаар баялаг, хэрвээ бөөрний үрэвсэл, хаван, зүрхний дутагдалтай хүмүүс гадил идвэл цусан дахь калийн агууламж нэмэгдэж, хаван нэмэгдэж, зүрх, бөөрний ачааллыг нэмэгдүүлж өвчнийг улам хүндрүүлнэ.

4. Суулгалттай өвчтөнүүд гадил идэхэд тохиромжгүй 

 Суулгалттай өвчтөнүүд гадил жимсийг идэж чаддаггүй. Гадил нь гэдэс дотрыг чийгшүүлж, гэдэс дотрыг гөлгөр болгодог. Суулгалттай өвчтнүүдийн гэдэс аль хэдийн маш эмзэг болсон байна. Хэрэв та гадил жимсийг дахин идвэл суулгалт улам даамжирдаг бөгөөд нөхөн сэргээхэд ашиггүй болно. Нэмж дурдахад гадил жимс угаасаа сэрүүн чанартай байдаг тул гэдэс өвдөх, гүйлгэх, хэт хүчил ихтэй хүмүүс үүнийг идэж болохгүй.

5. Артрит эсвэл булчин өвддөг хүмүүс гадил идэхэд тохиромжгүй

Гадил жимс нь цусны эргэлтийг удаашруулж, бие махбод дахь метаболит бодисыг хадгалж үлдэхээс гадна гадил жимсний чихрийн агууламж өндөр болохоор идэхэд В бүлгийн витаминууд бие махбодид илүү ихээр хэрэглэгддэг тул үе мөчний өвчин, булчингийн өвдөлт улам хүндэрдэг.

6. Ходоод хоосон хүмүүс гадил идэхэд тохиромжгүй

  Гадилд агуулагддаг целлюлоз нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Харин өлөн гэдэс, ходоодонд шингэцтэй хоол хүнс байдаггүй тул өлөн ходоодонд гадил идэх нь ходоод гэдэсний хөдөлгөөнийг хурдасгаж, цусны эргэлтийг түргэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс гадил жимсийг өлөн ходоодонд удаан идэх нь эрүүл мэндэд тустай зүйл биш юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.39yst.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл