solongonews
Төлөөлөгч Хань Жятүн: Хүн болон байгаль орчин зохицсон эвтэй орчин бий болгоно
2017-10-21 22:05
Ши Жиньпин даргын тайланг сонсоод маш их урам зориг орсон. Тайлан бүх талыг хамарсан утга гүнзгий байна.

Хотын бүтээн байгуулалтын системийн мэргэжлийн ажилтан, өндөр түвшний ажилтны хувьд би технологийн шинэчлэлээр хот суурин газрын бүтээн байгуулалтыг сайжруулах талаар гүнзгий ойлголттой. ХКН-ын XVIII их хурлаас хойш хотуудад маш их өөрчлөлт гарсан.

1. Экологийн орчин илүү сайхан болсон байна. Хөххот Хятадын боловсон хотыг бүтээн байгуулах ажил хотын иргэдэд бодит ашиг хүртээж, хөгжлийн хүчийг нягтруулав. 2. Өдөр тутмын амьдрал илүү хялбар болсон байна. Хөххот хот хөдөөг хамарсан нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ болон “15 минутын бие чийрэгжүүлэх талбай”-г бүрдүүлж, иргэдийн амьдралд холбогдсон ус, цахилгаан, халаалт зэрэг асуудлыг шийдвэрлэв.

3. Замын хөдөлгөөн, логистик илүү сайн болсон байна.

Мэргэжлийн ажилтны хувьд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн орчин улам сайжирч байна. Инноваци нь эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн анхны хөдөлгөгч хүний нэг болсныг би олж харсан. Хөххот шинээр ажилд авсан хүмүүст тусгай шинийг санаачлах ажлын тасаг байгуулан өгсөн. Миний байгуулсан шинийг санаачлах ажлын тасаг байгуулагдсанаас хойш шинээр 300 гаруй мэргэжлийн болон техникийн ажилтнуудыг хүмүүжүүлж, цагаач ажилчдад 30 гаруй удаа сургалт явуулж, 900 гаруй цагаагч иргэдэд боловсрол олгов.

ХКН-ын XIX их хурлын илтгэл хотын бүтээн байгуулалтын ажилд тодорхой чиглэл заан өгч, түлхэц хүч болжээ. Өндөр түвшний ажилтан, инновацийн багийн ахлагчийн хувьд Хот байгуулалт ба Үндэсний стратегийн төлөвлөгөө, газар нутгийн онцлог, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлийг уялдуулан, хүн болон байгаль орчин зохицсон эвтэй орчинг бий болгохын тулд ханцуй шамлан ажиллана. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл