solongonews
Баяраар 1.6 их наяд юанийн борлуулалт хийжээ
2020-10-12 09:20
Баяраар 1.6 их наяд юанийн борлуулалт хийжээ.

Энэ оны Үндэсний баяр болон Намрын дунд сарын баярын амралтаар хурдны замууд түгжирч, аялал жуулчлалын бааз "хүнээр дүүрэх" нь нийтлэг байлаа. 10-р сарын 01-ээс 08-ны өдрүүдэд Хятадын дотоодод давхардсан тоогоор 600.37 сая иргэн аялж, Хятад улсын хэмжээнд жижиглэнгийн бараа, хоол хүнсний борлуулалтын хэмжээ 1.6 их наяд юаньд хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ жилийн 10-р сарны 01-нд БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ой тохиож, өвчин халдварын эсрэг дүрэм журмыг ягштал мөрдөн амралт аяллыг зохицуулсны зэрэгцээ улсын эдийн засагт дахин сэргэлт анзаарагдав.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл