solongonews
“Лю Хуа 29-2” байгалийн хийн томоохон орд газрыг ашиглаж эхэлжээ
2021-05-13 10:18
“Лю Хуа 29-2” байгалийн хийн томоохон орд газрыг ашиглаж эхэлжээ.

БНХАУ-ын нефть олборлогч Далайн Газрын Тосны Инженерийн Хувьцаат ХХК /“Offshore Oil Engineering”/ Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт шинээр илрүүлсэн “Лю Хуа 29-2” байгалийн хийн томоохон орд газрыг ашиглаж эхэлжээ.  

Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, эрчимтэй хөгжиж буй Гуан Дүн муж, түүнчлэн засаг захиргааны онцгой бүсүүд Хонконг, Макао дахь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор уг ордыг ашиглаж эхэлжээ. Энэхүү орд газраас энэ онд 420 сая орчим шоо метр хий олборлох төлөвтэй байна.

Хай Нань мужийн Геологи хайгуулын газрын мэдээлснээр, Өмнөд Хятадын тэнгис дэх хийн нөөц хамгийн багадаа 58 их наяд шоо метр бол нефтийн нөөц 29 тэрбум тонн  аж. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл