solongonews
Бээжингийн уулархаг ойгоор бүрхэгдсэн хэмжээ 67 хувьд хүрчээ
2023-06-19 11:25
Бээжингийн уулархаг ойгоор бүрхэгдсэн хэмжээ 67 хувьд хүрчээ6

2022 оны эцэс гэхэд элсэн шуурганы аюултай байсан 5 бүс бүгд эдгэрч, Бээжингийн уулархаг нутгийн ойн бүрхэвч 67 хувьд хүрч, ойн нүүрстөрөгчийн шингээлт, ойн нөөцийн хэмжээ, экологийн үйлчилгээний үнэ цэнэ өссөөр байна. Бээжингийн захын хойд болон баруун хэсэгт хэдэн арван сая мү талбайд ой мод нь экологийн хатуу хаалт болгон босгосон.

1980-аад оноос хойш Бээжин хот "Гурван умард" хамгаалалтын бүс байгуулах төсөл, тариалангийн талбайн ойн сүлжээ, элсэн шуурганы аюултай гол бүс нутгуудад ойжуулах зэрэг төслүүдийг дараалан хэрэгжүүлж, элсний аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх томоохон хэмжээний үр дүнд хүрчээ.

Бээжин,Тяньжиний элсэн шуурганы эх үүсвэрийг зохицуулах төсөл хэрэгжсэнээс хойших 20 жилийн хугацаанд нийт 9 сая 220 мянган мү талбайн ойжуулалт хийж, элсэн шуурганы аюултай таван гол бүсийг бүгдийг хяналтад авлаа. Бээжингийн цөлжилт, элсэрхэг газрын хяналт шинжилгээний зургаа дахь тайланд дурдсанаар, Мэньтөүгөү, Фаншань зэрэг төслийн 7  дүүргийг цөлжсөн газар нутгаас экологийн чухал саад тотгор болсон бүс нутаг болон хувирсан байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://env.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл