solongonews
Өвлийн паралимпын наадмыг угтан авъя
2022-03-01 17:12
Өвлийн паралимпын наадмыг угтан авъя.

Бээжингийн Өвлийн паралимпын наадмын нээлт дөхөж байгаа энэ үед Бээжин хотын өнгө төрх Өвлийн олимпоос Өвлийн паралимпын наадам болон хувирч "Бин Дүндүн"-ий оронд "Шюэ Рүнрүн" босож, удахгүй болох Өвлийн паралимпын тамирчдыг хүлээж байна. "Шюэ Рүнрүн" бол Бээжингийн Өвлийн паралимпын наадмын бэлгэдэлт амьтан бөгөөд “Шюэ гэдэг нь цэвэр цагаан, гоо сайхныг бэлгэддэг бол “Рүн” гэдэг нь хүлээцтэй, багтаамжтай, харилцан суралцах гэсэн утга санааг илэрхийлж, бас нэг “Рүн” үсэг нь нэгдэл, халуун дулаан, харилцан ойлголцол гэсэн санааг илэрхийлдэг байна. “Рүн Рүн” гэдгээр дэлхийн соёл иргэншлүүд харилцан суралцаж, эв нэгтэй хөгжих үзэл баримтлалыг илэрхийлж, паралимп наадмаар дамжуулан илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын ирээдүйг байгуулах сайн сайхан алсын харааг илэрхийлсэн байна.

Өвлийн паралимпын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй оролцох боломжийг олгох үүднээс ажиллах, тэмцээн сонирхох ба гурван томоохон бүсийн уралдааны газруудад саадгүй нэвтрэх олон байгууламж нэмж, шинэчлэн байгуулсан бөгөөд үйлчилгээний баталгаа ар араасаа хийгдэж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл