Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой тохиож байгаад ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлөөс “Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-н дурсгалын тэмдэг олгох арга хэмжээг зохион байгуулах болно.
“Хятадын ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайны 70 жилийн ой”-н дурсгалын тэмдгийг доор дурдсан хэдэн нөхцөлд нийцэх хүмүүст олгоно гэж Хятадын Нам ба үндэсний гавьяат зүтгэлтнийг урамшуулан шагнах ажлын албаны хариуцлагатныг танилцууллаа:
- Америкийн эсрэг Хойд Солонгост туслахаар гадаадад гарч дайн байлдаанд оролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл амьд мэнд байгаа сайн дурын цэргийн ахмад байлдагч.
- Америкийн эсрэг Хойд Солонгост тусалсан дайнд үйлчилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байгаа эмч сувилагч, орчуулагч, төмөр зам, тээвэр, эвлэрлийн хэлэлцээнд оролцсон ажилтнууд, өрхийн цэргүүд, цагаач ажилчид, сэтгүүлчид, зохиолчид, гэрэл зурагчид гэх зэрэг.
- 1953 оны 07-р сард дайн зогссоноос 1958 оны 10-р сарыг хүртэл сайн дурын цэрэг Солонгосоос улс буцсан хугацаанд Хойд Солонгосын үйлдвэрлэл, барилгын ажил зэрэг бүтээн байгуулалт болон сэргээх ажилд тусалсан амьд сэрүүн хүмүүс.
2020 оны 01-р сарын 01-нээс хойш нас барагсад тус удаагийн арга хэмжээд хамрагдана.
