
Ли овогт Лаозын жинхэнэ нэрийг Эр гэх ба тэр өмнө нь Жоу улсын төрийн номын сангийн архивын эрхлэгчийн ажил хийж байжээ. Лаозын алдарт “Ёслолт ном” нь ердөө 5000 ханзтай ч хожим Хятадын ард түмэнд маш гүнзгий нөлөөлсөн байдаг. Лаоз "Дау" гэдэг ганц ханзаар энэхүү ертөнцийн түмэн биесийн үүсэл хөгжил, өөрчлөлтийг илэрхийлсэн, тэр хүмүүст өөрийн үзэл санаа болон үйл хөдлөлдөө "Дау"-ын онцлог, зүй тогтлыг хүндэтгэн тусган үзэж байгалийн жамаар явах ёстой хийгэд зөөлнөөр хатууг ялдаг, хэврэг харагдаж байгаа юм бүхэн байгальд хамгийн хатуу нь байдаг гэдэгт итгэдэг байжээ.

Хожим нь Лаозын үзэл бодлыг Жуанз үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Жуанзын нэрийг Жоу гэдэг ба тэр өмнө нь Сүн улсын үед Мэн гэдэг газрын бага түшмэлээр ажиллаж байв. Тэр өөрийн алдарт ном "Жуанз" дотор Лаозын Бумбын шашны үзэл суртлыг үргэлжлүүлэн, илүү хөгжүүлэн бичсэн байдаг бөгөөд аливаа юмны өнгөн тал нь өөртэйгээ адилхан байдаг, амьдрал үхэл хоёр бол тэнцүү гэсэн байдаг. Жуанз сэтгэлийн ертөнцөөс хэтрэн давах, эрх чөлөөтэй тааваараа байхын ухааныг эрэн хайж байв. Лаоз, Жуанзын сургаал нь хоорондоо нэлээд төстэй, ойролцоо учраас хожим хүмүүс "Лао Жуан" гэж товчилж нэрлэх болжээ.

