solongonews
УТЗЗ-ний гишүүд Дээд шүүх болон Дээд прокурорын тайланг ярилцав
2019-03-13 16:42
УТЗЗ-ний гишүүд Дээд шүүх болон Дээд прокурорын тайланг ярилцсан байна.

XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулганд оролцсон Өвөр Монголын төлөөлөгчид Дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайланг ярилцлаа. Дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайлан нь асуудлыг гүн гүнзгий судалж, ард иргэдийн анхаарал хандуулж байгаа асуудалд идэвхтэй хандан, иргэдийн сэтгэлд хүрсэн сайн тайлан болсон хэмээн гишүүд үзэж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газар нь иргэн бүрд шүүхийн үйл ажиллагааны шударга ёсыг мэдрүүлэх"-ээр гол зорилго болгон ажилласан. Хууль сахиулах байгууллагууд мөрдөн байцаах ажлаа сайжруулж, шүүхийн найдвартай байдал, ард түмний сэтгэл ханамжийг баталгаажуулан, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг хамгаалах болон чинээлэг нийгэм байгуулахад эерэг хувь нэмэр оруулахаар хичээн ажилласан гэж төлөөлөгч Мэн Чинлү ярьж байв.
Өнгөрсөн гурван жилд Ардын дээд шүүх нь мөн чин сэтгэлээсээ ард түмний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ажилласан юм гэж Э Шяомэй төлөөлөгч хэлжээ.

Багш хүний хувьд Алтансан төлөөлөгч сургуулийн аюулгүй байдлын асуудалд ихээхэн санаа зовж явдаг.

Ардын дээд прокурорын ажлын тайланд: Сурагчийн хүчирхийллийн талд ахлах ангийн сурагч бага насны хүүхдийг дээрэлхэж буйтай таарвал тоохгүй өнгөрөөж болохгүй. Заавал өөрийгөө хамгаалж, үйл явдлыг зогсоохыг хичээх хэрэгтэй гэсэн байна. Энэ талд гишүүн Алтансан маш их баяртай байлаа.

- Энэ нь та биднийг сургуулийн хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй оролцохыг дэмжиж, сургуулийн хүрээнд хүчирхийлэл үүсэхээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх юм гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл