solongonews
Хятад улсын экологийн засаглал
2020-07-28 10:39
Хятад улсын экологийн засаглал

Хятад улс цөлийн “Жолоог татсан"!

Хятад улсын баруун хойд, хойд, зүүн хойд талын баруун хэсгээр тархаж байдаг найман цөл, дөрвөн элсний баруун үзүүр нь Таримын хотгороос зүүн зүгт Сонгнийн тэгш талын баруун хэсэг хүрэх цөлийн бүс юм. Өнгөрсөн зуунд Хятадын цөл удаа дараалан өргөжиж, Бээжин хотыг "Сүрдүүлэх" үзэгдэл гарч байсан юм.

Аз болоход энэ нутгийн хүмүүс хэзээ ч бууж өгдөггүй. Тэд олон жилийн турш тууштай байж, цөлжилтийн хууль тогтоомж, технологи, инженерийн дагуу удирдаж ирсэн. Ингэснээр гайхамшгууд гарч эхэлсэн юм.

Хятад улс "Цөл түрэн ирж хүмүүс зугтах" байдлыг өөрчилж, "Ногоон байгалиар цөлийг ухраах" түүхэн өөрчлөлт хийлээ.

Өнгөрсөн хугацаанд алсын зайн газрын зураг дээр Хятадын хойд нутгийн шар элсэнд тодрох ногоон өнгө дусал дуслаар нэмэгддэг байсан бол одоо хэсэг хэсгээр өргөжин тэлэх болов.

 Хятадын тачирдсан газар, цөлжсөн газрын талбай бүгд буурсан тоон үзүүлэлт гарав

Шаньси мужийн Юй Линь хотын Дин Бянь шяниас зүүн хойд зүгт 30 гаруй км зайд "Чонон үүрийн цөл" нэртэй газар бий.

Дин Бянь шяний тариаланч Ши Гуань Ин балчир багаасаа энэ нутгийн элсэн дээр өсч, шороон шуурганы халыг ханатал амссан нэгэн. Өнгөрсөн зууны 1960-1970-аад онд тэрээр цөлжилтийг ойжуулах, хянах ажлыг хийж эхэлсэн байна. 1984 онд Төр засгаас хувь хүмүүсийг цөлжилтийг зогсооход оролцуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлсний дараа Ши Гуань Ин бусдынхаа тэргүүн болж, гэр бүлээрээ цөлд нүүн бууж, шяний захиргаатай 20 га газрыг дааж авах гэрээ байгуулав.

- Цөлийг ногооруулна гэдэг миний цорын ганц ажил. Нэг өдөр ч гэсэн амьд л байх юм бол би мод тарьж, энэ ажилдаа зүтгэсээр байх болно! гэж Ши Гуань Ин хэлж байлаа. Олон жилийн туршид шаргуу хөдөлмөрлөсний дүнд тэрээр хамтрагчидтайгаа Муу-Ус цөлийн өмнө хэсэгт ногоон экологийн бүсийг бий болгов. Өнөөдөр "Чонон үүрийн цөл" ногоон өнгөөр хучигдаж, санчганд нь мөнгөн хяруу буусан Ши Гуань Ин "Цөлийг зассан баатар" болжээ.

Муу- Ус цөл газар нь Хятадын дөрвөн том цөлийн нэг бөгөөд тал хувь нь Юлин хотод байдаг. Үе үеийн хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд Юлины ойн бүрхцийн хэмжээ 0.9 - 34.8 хувь болж, цөл газрын ногооруулалт нь 93.2 хувьд хүрэв.

 БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр Муу-Усаас ч илүү цөлийн талбайн олон хэсэгт ийм таатай өөрчлөлтүүд гарсаар байна.

- Хараач, ургамал өвс үргэлжлэн ургаж, ногоон өнгө улам өтгөрсөөр байна. Өвөр Монголын Алшаа зүүн хошууны Манлай багт ой хөвч ногоорно. Тэртээ хол Улаанбөхийн цөлийн өмнөх үзүүр харагдаж байна. Энэ хэсэг ногоон байгаль цөлийг "Хөл хорих" бүс болгосон болохоор Хатан гол, Хэлань уулыг хамгаалж байдаг.

- Урьд нь энд бүхэлдээ цөл байсан. Заг мод тарьсны дараа элсний нүүдлийг тогтоож, элсний дов улам бүр жижигрэх болсон гэж Алшаа зүүн хошууны ойн аж ахуйн газрын дарга Лю Хун И танилцууллаа.

“Дэлхийд шинээр нэмэгдсэн ногооруулалтын дөрөвний нэг нь Хятадад байна!” гэх хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан олон улсын судалгаагаар 2000 - 2017 он хүртэлх дэлхийн шинээр ногооруулсан газрын талбайн 1/4 нь Хятад улсад бий. Дэлхийн хэмжээнд оруулсан хувь нэмрийн хэмжээгээрээ нэгдүгээр байранд орсон байна. Үүний ихээхэн хэсэг нь элсний талбайд ургуулсан ногоон байгууламжтай холбоотой.

Ганьсу мужийн Минчинь шяний Датан тосгон цөлөөс ердөө нэг км зайтай оршдог. Тариаланч Ян Юмин тосгоныхоо арван жилийн өмнөх  шороон шуургыг мартаагүй. Шороо нь хуйлраад нүүр нүдгүй балбаж, нүдээ ч нээж чадахгүй, тариаг бүрхсэн гялгар хальс салхинд цохигдон модонд өлгөгдөж, үр нь бас салхинд хийсэн одно.

- Тухайн үед шороон шуурганы дараа хашаанаас нэг машин дүүрэн элс тээж хаядаг байсан. Одоо элс багасаж, хүчтэй салхины дараа тоос шороо ч босдоггүй болсон гэж Ян Юмин хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд Хятадын хойд хэсэгт шороон шуургатай цаг агаар мэдэгдэхүйц буурчээ.

    Улсын Ой, тал нутгийн товчооны тооцооны хяналтын мэдээллээс харахад 2004 оноос хойш Хятадад цөлжсөн газрын талбайн хэмжээ гурван удаа дараалан багасаж байна. Тачирдсан газрын талбайн хэмжээ өнгөрсөн зууны эцэст жилийн дунджаар 10.4 мянган км2-аар тэлж байсан бол одоо жилд дунджаар 2424 км2-аар багасаж байна. Цөлжсөн газрын хэмжээ өнгөрсөн зууны эцэст жилийн дунджаар 3436 км2-аар нэмэгдсэн. Одоо жилд дунджаар 1980 км2 хэмжээгээр буурч байна. Элсэрхэг газар дахь ургамлын төлөв байдал, нүүрстөрөгчийн нэвчих чадвар нэмэгдэж, бүс нутгийн салхины элэгдэл, шороон шуургатай цаг агаар буурсан байна.

Ийнхүү Хятад улс цөлийн тэлэлтээ түр зогсоов!

Экологийн томоохон төслүүдэд тулгуурлан цөлийн хяналт, ядуурлыг бууруулах ажльг уялдуулж ажиллав

Хүн төрөлхтөн цөлөөс зугтах бус, харин ногоон байгалиар цөлийг хорих, багасгах агуу их ажлын ард хэдэн үеийн хүмүүсийн агуу их хүчин зүтгэл оршино.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улс тариалангийн талбайг ой, зүлэг тарих талбайд хамруулан, ой модыг хамгаалах системийн байгуулалт, Бээжин, Тяньжиний цөлийн эх үүсвэрийг засах зэрэг экологийн гол төслүүдийг амжилттай хэрэгжүүлэв. "Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц"-д гарын үсэг зурж, хууль эрх зүйн түвшинд ногоон бүсийг бий болгон, "Цөлийг засах тухай хууль"-ийг хэрэгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ олон арван тэргүүлэх аж ахуйн нэгжүүд, цөлийг зассан амжилттай загваруудыг идэвхтэй оролцуулан, олон нийт ногоон байгууламжийг тэлэх, элсний нүүдлийг зогсоох арга хэмжээ авлаа.

– Томоохон төслүүд, элснээс урьдчилан сэргийлэх, хянах бат бөх үндэс суурийг бий болгоно.

- Хятад улс 1978 оноос хойш нэг их наяд юаниас дээш хөрөнгө оруулалттай олон томоохон экологийн төслийг хэрэгжүүлсэн нь үндэсний экологийн нөхцөл байдлыг эрс сайжруулсан гэж Төрийн ой, тал нутгийн товчооны холбогдох албаны хүн хэлж байна. Төлөвлөсөн хугацаа урт бөгөөд хамрах хүрээ өргөн, асар их хөрөнгө оруулалттай, ийм төсөл дэлхийн бусад оронд ч маш ховор юм.

- Тэмцлийг үргэлжлүүлж, ногоон гайхамшгийг бүтээсээр...

- Манай улсын элснээс урьдчилан сэргийлэх, хянах олон жилийн туршлагаас Ши Гуан Ин, Ван Юүдэ зэрэг цөлийг зассан олон баатрууд гарч ирсэн. Түүнээс гадна, Хэбэй мужийн Сайхан далан, Шаньси мужийн Юй Юү, Өвөр Монголын Хөвчийн элс, Шиньжяний Кэ Кэя зэрэг цөлийг ногооруулах тал дээр амжилтад хүрсэн загварууд бий болсон гэж Улсын Ой, тал нутгийн товчооны цөлжилтийг хянах газрын захирал Сун Гүөжи хэллээ.

- Дэвшилтэт технологи, загваруудыг судлах аж ахуйн оролцоог идэвхжүүлж, цөлийг сааруулах хэцүү бэрх асуудлыг шийднэ.

Хөвчийн цөл хэдэн арван жилийн өмнө үзүүр нь харагдахгүй элсэн “тэнгис” байсан. Одоо элсэн дов нь ногоон "Хувцас"-аар гангарч, элс нь тарианд хэрэглэгдэх болжээ. "Намын хороо, Засгийн газрын улс төрийн удирдлага, аж ахуйн нэгжүүдийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тариаланч, малчид зах зээлийн оролцоо, шинжлэх ухаан, технологийн тогтвортой инноваци" гэсэн дөрвөн том түшиг тулгуурын хүчинд 80 гаруй аж ахуйн нэгж Хөвчийн цөлжилт, элсний үйлдвэрлэлийн хөгжилд өөрсдийгөө зориулж байна.

Элс ногоон өнгөөр солигдож, экологи сайжран цэлмэг тэнгэр, сайхан уулс нь дүнхийх болов.

- Тариалангийн талбайг ой хөвчид нь буцааж өгснөөр үржил шимгүй толгодыг ногоон өнгөөр бүрхэж, уул, ус нь бие биеэ тольдон, үзэсгэлэнт байгаль энэ нутгийг аялал жуулчлалын орон болгосон гэж Ниншя Гүюань хотын Юаньжөү дүүргийн Наньчэн тосгоны тариаланч Гао Жианжүн ярьлаа.

Цөлжилтийг сааруулах, ядуурлыг бууруулах ажил нь бие биеэ дэмжиж, өгөөжтэй эргэлтийг бүтээнэ.

- Цөл нутгийн гэрэл, илч, салхины нөөцийг олон газруудад ашиглаж шинжлэх ухаанчаар боловсруулан, мөн өвөрмөц ургамал тариаг хөгжүүлж боловсрууллаа. Үүгээрээ цөлийн аялал жуулчлалыг орон нутгийн нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэх, тариаланчид, малчдын хөдөлмөр эрхлэх боломж, орлогоо нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах хурдыг улам ч хурдасгах боллоо гэж Сун Гүөжи ярьсан юм.

Статистик мэдээллээс харахад цөлийн хойд хэсгийг жимс жимсгэний тарих эдийн засгийн ойд хамруулсан бөгөөд жилд 48 сая тонн шинэ жимс ургадаг байна. Энэ нь улсын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчим хувийг эзэлдэг. Нэг жилийн үйлдвэрлэл нь 120 тэрбум юаньд хүрдэг. Гол бүс нутагт ойн жимсний орлого нь тариаланчдын цэвэр орлогын хагасаас илүү хувийг эзэлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хойд хэсгийн 12 элсэн бүсийн ядуурлаас ангижирсан хүний тоо 10 сая гаруйд хүрчээ.

Цөлжилтийг шинжлэх ухааны аргаар засах нь

Нэг хүн нарийхан усны хоолойг элсэнд хийж, усны даралтаар нарийн нүх гаргана. Нөгөө хүн нь бургасыг нүхэнд хийж, үлдсэн зайг элсээр дүүргэнэ. Ингэж элсэнд мод тарихад аравхан секунд зарцуулдаг.

- Энэ бол хөрсний эвдрэлийг бууруулж, оршин тогтнох түвшинг 80 хувиар сайжруулдаг орчин үеийн мод тарих арга гэж И Ли группын цөлжилтийг сааруулах мэргэжилтнүүд танилцууллаа.

Хятадууд цөл бол экосистемийн бодит нэг хэсэг гэдгийг ухаарсан бөгөөд цөлжилтийг засах нь "Цөлийг устгах" бус, харин шинжлэх ухааныг хүндлэх, байгалийн хуулийг дагаж мөрдөх үндсэн дээр хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж цөлжилтөд өртсөн газрыг эргүүлэн ногоон байгаль болгох ажил гэдгийг ухаарсан.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд найдаж, байгалийн хуулийг хүндэтгэн, Хятадын цөлжилтийн эсрэг арга туршлага улам боловсронгуй болсон. Элсийг засах "жор" улам бүр олон төрөл болж, үр нөлөө нь тэлсээр байна.

  Хүний хөдөлмөр хүчээр цөлжилтийг сааруулна.

2018 онд Ойн аж ахуй, тал нутгийн товчооноос 30 төлөөлөгч болох хошуу, шянийг сонгон нарийн хяналт хийж цөлжилтийг ногооруулах туршилтын төслийг хэрэгжүүлэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 2 сая мү газарт тус төслийг хэрэгжүүлэн бүс нутгийн экологийн орчныг үр дүнтэй хамгаалж, сайжруулсан гэж Сүн Гүөжи хэллээ.

- Байгалийн нөхөн сэргээлтэд анхаарал хандуулна. Цөлийн экологийг хамгаалах улаан шугамыг бүрэн хэрэгжүүлж, байгалийн цөлийн ургамлыг хамгаална.

 Хятад улс 2013 онд цөлжсөн газрыг хамгаалах, тэтгэвэр олгох туршилтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Цөлжсөн газарт өнөөг хүртэл 104 хамгаалалттай газар нутаг бий. Тусгай хамгаалалттай газар нь 1.74 сая га талбайг хамарч байна. Хориг, хамгаалалт нь бэлчээр, нөхөн сэргээлтийг хүний үйл ажиллагааны нөлөөллөөс ангижруулж, элсэрхэг газарт ургасан ургамал өвсөнд аажмаар байгалийн жамаараа нөхөн сэргэх боломж олгосон юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн цөлжилттэй тэмцэх ажил дахь "Хятадын туршлага"

Цөлжилтийг сааруулах, ногооруулах "Хятадын үр дүн" дэлхийн хүмүүсийн анхаарлыг татлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес:

- Хятад улс тачирдаж, цөлжсөн газрын талбайн хэмжээг "Давхар бууруулж" байна. Энэ нь НҮБ-ын цөлжилтийг сааруулах 2030 оны зорилтыг дэлхий даяар хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр орууллаа гэж хэлсэн юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга:

- Хятадын цөлжилтийн эсрэг тэмцэл дэлхийн загвар болж байна гэж магтан сайшааж байна.

Төр засгийн удирдлага ба олон нийтийн оролцоо, байгалийн нөхөн сэргээлт, зохиомол засаглалын хослол, хууль эрхзүйн хязгаарлалт ба бодлогын хөшүүргийг хослуулах, гол нээлт, ерөнхий дэвшлийг хослуулах, шинжлэх ухаан ба шаргуу хөдөлмөрийг хослуулах, экологийн засаглал, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэх зэргийг хослуулах хэрэгтэй. Ингэж байж сая Хятадын онцлогтой цөлжилтийг засан ногооруулах арга зам руу шилжиж, хуулбарлаж болох, тогтвортой хяналтын загварыг бий болгосноор дэлхийд "Дэлхийн хорт хавдар"-ыг эмчлэх "Хятад жор"-ыг бүрдүүлсэн юм.

- Төрөөс хэрэгжүүлсэн олон томоохон төслүүд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй зэрэгцээд олон аж ахуйн нэгж, олон нийтийг цөлжилтийн эсрэг ажиллахад хүчирхэг хүчийг нэгтгэж дэмжлэг үзүүлсэн. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах Хятад улсын туршлага дэлхийд өргөн хэрэгжүүлэх лавлагаа болох ач холбогдолтой гэж Хятадын Ойн аж ахуйн академийн Цөлөөс урьдчилан сэргийлэх, хянах ахлах мэргэжилтэн Ян Вэньбин хэлсэн байна.

Одоогийн байдлаар 167 улс орон, бүс нутгийн 2 тэрбум гаруй хүн цөлжих аюулд өртөөд байна. Сүүлийн үед “Бүс ба Зам” дагуух улс орнууд, цөлжилтийг бууруулах чиглэлээр солилцоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэн сайжруулж, Хятадын цөлжилтийг бууруулах дэвшилтэт технологи, засаглалын загварыг сурталчлав. Хятадын туршлага гадаадад гарч, дэлхийд түгсээр байна.

Хятадын ард түмний цөлжилтийг засах хичээл зүтгэл үл зогсоно.

Улс даяар ой, ногоон байгууламж мөн л дутагдаж, экологийн хувьд эмзэг хэвээр байгаа. Тачирдсан газар нутаг нь 2.61 сая км2 талбайтай бөгөөд улсын газар нутгийн 1/4 хувийг эзэлдэг. Цөлжсөн газар нь 1.72 сая км2 хүрдэг. Энэ нь улсын нийт талбайн бараг 1/5 хувийг эзэлдэг.

- Нөхөн сэргээлтийг ихэвчлэн нөхцөл байдал сайтай газруудад хийж гүйцэтгэсэн. Үлдсэн газруудын ихэнх нь нөхцөл тааруу, цаг араагын хувьд харьцангуй ган гачиг, бороо цөөн байна. Ногооруулах ажилд учрах хүндрэл, өртөг улам бүр нэмэгдсээр. “14-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ногооруулахад эхлээд урьдчилан сэргийлэх, шинжлэх ухааны засаглал, зохистой ашиглах зарчмуудыг баримталж, байгаль, эдийн засгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Экологийн хувьд чухал ач холбогдолтой хилийн бүс, цөл, шороон шуурганы эх үүсвэр, голын сав газарт анхаарлаа төвлөрүүлэн, цөлийн ургамлыг бүрэн хамгаалах үндсэн дээр инженерийн дагуу элсний нүүдлийг зогсоох, хиймэл ойжуулалт, элсийг битүүмжилж өвс ургамал тариалах зэрэг ажлуудыг 8.5 сая га газарт хийхээр төлөвлөж байна гэж Сүн Гүөжи ярьлаа.

Хятад улс хүн, байгаль хоорондоо эв найрамдалтай амьдрах стратегийг баримталж, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах зорилгоо биелүүлэхийн төлөө урагшилсаар. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хяналтаа сайжруулж, байгалийг эв зохицолт, гоо үзэсгэлэнт төрх байдалд нь буцааж, ард түмэндээ зориулан аз жаргалант, сайн сайхан нийгмийг байгуулахын тулд үргэлжлүүлэн хүчин зүтгэсээр байх болно!

Зохиогч: Нийтлэлийг: КОУ ЖЯНЗЕ, ЛЮ И
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл