70 жилийн хугацаанд Хятад улс ядуу буурайгаас баяжин цэцэглэн хөгжиж, уулс цөлжиж байсан нь ногоон байгууламж руу шилжив.
Хэрэв та 70 жилийн турших түүхийн урт ул мөрийг эргэж харвал ямар байдалтай Хятад улсыг олж харах вэ?
70 жилийн хугацаанд Хятад улс ядуу буурайгаас баяжин цэцэглэн хөгжиж, уулс цөлжиж байсан нь ногоон байгууламж руу шилжив.
70 жилийн туршид Хятадын бүх иргэд шаргуу хөдөлмөр хөлсөөрөө Хятадын нутагт гайхамшигтай үзэсгэлэнт сайхан зургийг зурсан. Энэ зургийн нэрийг- Үзэсгэлэнтэй Хятад гэдэг.
Үзэсгэлэнт Хятад бол хүн, байгаль хоорондын эв найрамдалтай оршихуйн төлөөх зүтгэл
Дэлхийн ургамалжилтын зургаас харахад Тrорiс оf Саnсеr дээрх хуурай газрын ихэнх нь цөлөөр бүрхэгдсэн байдаг. Гэхдээ Хятадын өмнөд хэсэгт том ногоон ойг харж болно. Үүнд, Гуандун мужийн Жаоцин хотод орших Динхү уул нь анхаарлыг хамгийн их татаж, “Тrорiс оf Саnсеr цөлийн бүсийн ногоон сувд” гэж нэрлэгдсэн. Энэ нь БНХАУ-ын анхны тусгай хамгаалалттай газар болж, 1956 онд байгуулагдав. Ийнхүү БНХАУ-ын байгалийн хамгаалалтын хөгжлийн түүх эхэлсэн юм.
Динхушань улсын хэмжээний байгалийн хамгаалах оронд очиход нов ногоон байгууламжтай орчин таалагддаг. Үүнд, уулын дундуур ус урсаж, оргилууд нь үүлээр бүрхэгдэн, агаар нь байгалийн цэнгэг шиг тааламжтай. Энд яг л байгалийн хүчилтөрөгчийн байдалтай адилхан байна.
Динхушань байгаль орчин нь элбэг бороо устай учраас нүд гялбам ногоон сувд болж чадсан юм. Гэхдээ мянган газар зайтай Шань Ши мужийн хойд хэсэгт сууршиж байгаа Яньань хот ган буюу усны хомсдолд нэрвэгдэх байсан.
Хэдэн арван жилийн өмнө Яньань хотын олонх уулын өндөрлөгийг тариалангийн талбай болгож, ус хөрсний элэгдэл улам хүнд ноцтой болжээ.
74 настай Хөү Шюжэнь:
- Тухайн үед салхи ихтэй, тэнгэрийг бүрхсэн тоос, айл бүр хаалганыхаа гадна тоосны гөвүүр өлгөж хүн болгон өрөөндөө орохоос өмнө тоосоо гөвдөг. Гэхдээ бороо ороход уулан дээрх тариалангийн талбайнууд нь усыг тогтоож чаддаггүй, шавар устайгаа голын замаар тутаргын талбай руу урсаж, тариачид аргагүй саваар шавар усыг нь тутаргын талбайгаас гадагшуулдаг байлаа.
1999 онд ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс тариалангийн талбайг ойд буцааж өгөх ажлыг эхлүүлсэн байна. 20 жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний эцэст Яньань хот 666.7 мянган га тариалангийн талбайг ойд буцаан өгч, ойн бүрхэвч нь 52,5 хувьд хүрчээ.
Өмнө нь үржил шимгүй нуруу байсан Яньань хот одоо ногоон өнгөөр будагдсан. Ойн алим, самар, чинжүү зэрэг ойн жимсний аж ахуйнууд нь тариалангийн талбайг ойд буцаасан иргэдэд шинэ баян амьдрал авчирлаа.
Цэнхэр тэнгэр, ногоон газар, ус нь цэвэр сайхан гэр оронтой байх нь Хятадын иргэн бүрийн мөрөөдөл. Сайхан гэр орон байгуулах гэдэг нь хүн, байгаль хоёрын хоорондын харилцаа байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Мөн хүн, байгаль хоорондоо уялдаа холбоотой оршин тогтнохыг ухамсарлав.
70 жилийн хугацаанд Хятадын бүх иргэд үзэсгэлэнт сайхан эх орноо байгуулахаар шаргуу ажиллаж ирсэн. БНХАУ байгуулагдсаны эхний үеэр “Эх орноо ногоон болгох” хөдөлгөөнөөс шинэчлэл, нээлтийн дараа “цэцэрлэгт хотууд” байгуулах, одоогийн “үзэсгэлэнтэй Хятад” байгуулах бүтээн байгуулалт хүртэл Хятадын газар нутаг улам ногоон болж, хот, хөдөөгийн орчин улам үзэсгэлэнтэй болж байна.
Доорх тоо бүртгэлээс харна уу.
1956 оноос хойш Хятад улсад бүх хэмжээний болон бүх төрлийн байгалийн хамгаалалтын газар 2750, төрөл бүрийн хуурай орны байгалийн хамгаалалтын газрын талбай нь 1.7 сая илүү кв.км-д хүрчээ. Ан амьтдын хамгийн чухал зүйлүүд хамгаалагдсан бөгөөд нэн ховордсон ургамал, амьтны сүргийг сэргээлээ.
1978 онд ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс баруун хойд бүс нутаг, Хуабэй, зүүн хойд бүс нутагт салхи, элсний эвдрэл, хөрсний идэгдэл зэрэг гол бүсэд том хэмжээний ойг хамгаалах стратегийн шийдвэр гаргажээ. Энэ гурван хойд хэсгийн барилга байгууламж нь нийт 30,143 сая гектар талбайд ойжуулалт хийж эх орны хойд хэсэгт ногоон том хэрмийг байгуулсан юм.
1999 оноос хойш Хятад улс нийт 33,9 сая га тариалангийн талбайг ойд буцаан өгсөн. Энэ нь ус хадгалах, хөрсийг бэхжүүлэх, салхи, элс бэхжүүлэх, нүүрстөрөгчийн бэхлэлт, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг тал дээр их хэмжээний экологийн ашиг тус хүртэв.
Өнөө үед улсын хэмжээнд 15633 хотын цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд хүн бүрт ногдох паркийн ногоон байгууламж нь 14,1 мкв талбайтай бөгөөд энэ нь 1981 оны эцсээс бараг 10 дахин их өссөн үзүүлэлт юм.
70 жилийн хугацаа буюу 25 мянга гаруй өдөрт БНХАУ-ын өмнөх байдал өөрчлөгдөж байна.
Үзэсгэлэнт Хятад бол хөгжил, хамгаалалтыг дэмжихэд хэцүү хайгуул юм
1983 онд Хятадад “Хөх мөрнийг өгүүлэхүй” хэмээх баримтат кино өргөнөөр нээгджээ. “Хөх мөрний дуу” дуу нь Хятадын иргэдийн ээж нуураа хайрлах хайр сэтгэлийг дуулж илтгэсэн байдаг.
Хөх мөрөн Хятадыг зүүнээс баруун тийш туулж, Хятад, Тайваний хэдэн зуун сая ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралын үндэс суурь болж ирсэн. Гэхдээ хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр аж үйлдвэржилт, хотжилтын явц хурдасч, бохирдуулагч бодисын хэмжээ ихсэж, Хөх мөрний биологийн бүрэн бүтэн байдал бууран, өнө мөнх эрчлэх ээж нуур “Өвчлөв”.
Хөх мөрний “Өвчин” бол эдийн засгийн хөгжил ба байгаль орчны хамгаалал хоорондын харилцаанд үүсэж байгаа өвчин эмгэг.
Ард иргэдийг чинээлэг баян амьдруулах, аж үйлдвэржилтийг хэрэгжүүлэх, хотжилтод хүрэх хүсэл эрмэлзэлтэй хүн ам ихтэй Хятад улс, хагас гаруй зуун жилийн хугацаанд хөгжсөн улсын хоёр гурван зуун жилийн аж үйлдвэржилтийн үйл явцыг туулсан юм.
Үүний зэрэгцээ бид байгаль орчны асар их өртөг төлсөн - агаар бохирдож, хүчиллэг бороо нэвчиж, утаа гарсан. Гол усандаа “Будаа ногоо угаах” болсноор “Загас, сам хорхойн уг тасарсан”, экосистем нь түгшүүртэй дохио өгсөн.
Цаг хугацаа бол хамгийн шударга зохиолч, тэр хичээл зүтгэлтний хурдыг итгэлтэйгээр тэмдэглэдэг.
1980-аад онд Хятад улс байгаль орчныг хамгаалах ажлыг үндэсний үндсэн бодлого болгон жагсаасан. 1990–ээд онд тогтвортой хөгжлийн стратеги боловсруулсан. ХКН-ын 18-р их хурал дээр экологийн соёлын бүтээн байгуулалтыг “Тавыг нэг цогцжуулах” ерөнхий төлөвлөлт оруулж, “Тунгалаг ус хөхөмдөг уул нь алтан уул мөнгөн уул” гэсэн ойлголт хүмүүсийн сэтгэл санаанд улам их ойлгогдсон.
2013 оныг Хятадын байгаль орчныг хамгаалах ажил үйлстэй холбон үүрд санаж явах нь зүйтэй.
РМ2.5-ний асуудал, 2013 оны Хятад улсын хэмжээний байгаль орчин, эрүүл мэндийн асуудалд хамгийн их анхаарал хандуулсан он. Тухайн онд Хятадын зүүн хэсэгт тохиолдсон агаар мандлын бохирдолтой өдрийн дундаж тоо БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.
Хятад улс 2013 онд "Агаар мандлын бохирдлыг засах үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан юм. Үүнд Хятад улс дэлхийд анхны өргөн цар хүрээгээр РМ2.5 засаглалыг явуулах хөгжиж буй улс болсон.
2015 онд “Усны бохирдлыг засах үйл ажиллагааны хөтөлбөр” гаргасан.
2016 онд ”Хөрсний бохирдлыг засах үйл ажиллагааны хөтөлбөр ”гаргасан.
Цэнхэр тэнгэр, цэнгэг ус, цэвэр хөрс. Хятад улс экологийн орчны асуултуудыг бүх талаар шийдвэрлэхээр зориг шулуудав.
“Хятад улсын агаарын чанарыг сайжруулах тайлангаас (2013-2018)” харахад 2018 оны Хятадын ДНБ нь 2013 онтой харьцуулахад 39 хувиар нэмэгдсэн байна. Улмаар эрчим хүчний хэрэглээ болон иргэний машин хэрэгслийн тоо хэмжээ тус тус 11 хувь, 83 хувиар нэмэгдэв. Гэхдээ олон төрлийн агаар мандлын бохирдуулагч бодисын агууламж маш ихээр буурч, Хятадын байгаль орчны агаарын чанар ерөнхийдөө сайжирсан.
Өсөлт, бууралтын цаана экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэл хурдасч, байгаль орчны хууль дүрэм улам боловсронгуй болж, өндөр чанарын эдийн засгийн хөгжлийн "өнгө" улмаас улам ногоон болж байна.
Үзэсгэлэнт Хятад бол Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийг бий болгоход оруулсан хувь нэмэр
Сайханба (Хэбэй мужийн Чөндэ хотод байрлаж байгаа Үндэсний АААА аялал жуулчлалын үзэсгэлэнт газар) дээр хүчтэй салхи шуурч, элсэн шуурга хуйлран энд гэрлэх гэж байсан сүйт бүсгүйг зугтаалгав. Охин гэрлэж чадаагүйдээ харамсана. Энэ бол Сайханба ой модчидын тухай өгүүлсэн “Хамгийн сайхан залуухан” телевизийн цуврал зохиол.
Хэдэн арван жилийн ногооруулах зүтгэл чармайлгаар өнөөгийн Сайханба элсэрхэг тэнгисээс ногоон тэнгис рүү шилжиж, экологийн диваажин болсон байна.
2017 онд Сайханба ойн аж ахуй бүтээгчид НҮБ–ын “Дэлхийн харуул” шагнал хүртсэн юм.
НАСА–гаас гаргасан хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд 2000-2017 он хүртэлх хугацаанд дэлхийн ногоон байгууламж 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, Хятадын ургамлын ургалтаар дэлхийн өсөлтийн 25-аас илүү хувийг эзэлж дэлхийд нэгдүгээр байранд оржээ. Гэхдээ Сайханба нь Хятадын дэлхийд “ногоон байгууламжийг ” нэмэгдүүлсний төлөөлөгч юм.
Хүн төрөлхтөн ганцхан дэлхийн бөмбөрцөгтэй. Үзэсгэлэнтэй Хятад улсыг байгуулах нь 1,4 гаруй тэрбум хүн амтай том улс ногоон байгууламжийн хөгжлийн зам руу орсон нь дэлхийн экологийн соёл иргэншлийг бий болгоход асар их хувь нэмэр оруулсан юм.
Бидний ойр орчинд ч гэсэн маш олон өөрчлөлт гарч байдаг. Хотын автобус хар утаагүй болсон, шинэ эрчим хүчний трамвай болж хувирсан. Гар утсаараа дугуйн зардлын мөнгийг төлж, нүүрстөрөгч багатай ногоон өнгийн унадаг дугуйг унах нь хүмүүсийн дадал болсон байна. Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хатуу, хүчирхэг алхмууд хийлээ.
Тоо бүртгэлээс харахад 2018 онд БНХАУ-ын ДНБ-ний нэгж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт, 2005 оныхоос 46 гаруй хувиар буурч, нүүрстөрөгчийн эрчмийг 2020 он болоход 40-45 хувиар бууруулах гэсэн зорилгоо товлосон хугацаанаасаа урьдчилан биелүүлэв.
Хятадын ард иргэдийн үзэсгэлэнт гэр орныг байгуулах хүчин чармайлт дэлхийн анхаарлыг татаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрлийг олсон юм. “Баруун хойд бүс нутаг, Хуабэй, Зүүн хойд бүс нутаг” ойг хамгаалах барилга байгууламж нь НҮБ-ыг Байгаль орчны хөтөлбөрөөр дэлхийн цөл “Экологийн эдийн засгийн үзүүлэлтийн бүс” болгон байгуулж, Жөжян мужийн “Мянган тосгоны дууриал арван мянган тосгоны шинэчлэх” төсөл нь НҮБ-ын “Дэлхийн харуул” шагнал хүртсэн. Улмаар Чандэ, Чаншу, Дунин, Харбин, Хайкоу, Инчуан зэрэг зургаан хотыг анхны “Олон улсын намгархаг хотууд” гэж үнэлэв.
2019 оны 04-р сард Бээжин хотын Яньчин дүүрэгт Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн нээлтээ хийв. 20 жилийн дараа Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн дахин Хятадад буцаж иржээ. Энэхүү цэцэрлэгжүүлэлтийн “Олимп” Хятад улс ногоон хөгжлийн ололт амжилтаа дэлхийд харуулах цонх болсон байна.
Олон улсын цэцэрлэгжүүлэлт үйлдвэрлэгчдийн холбооны дарга:
- Бээжингийн дэлхийн үзэсгэлэн нь зочдын сэтгэлд хүрч, ногоон үзэл баримтлалыг хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий шингээнэ гэдэгт би итгэж байна гэж хэллээ.
Ирээдүй хойч үедээ материаллаг баялаг ихээр өвлүүлж, хүмүүс одот тэнгэрийг ширтэн, хөх уулсыг харж, цэцэгсийг үнэрлэж байх болтугай. Энэ бол бидний үзэсгэлэнтэй Хятад улсын хамгийн сайхан хүлээлт. Мөн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хүчин чармайлтын чиглэл юм.
70 жилийн турш бид сайн эхлэл цэг дээр зогсов. Экологийн соёл иргэншлийн барилгын замаар үргэлжлүүлэн, бид нэн үзэсгэлэнтэй Хятад улсыг бий болгоно!
