solongonews
Хятадын томоохон гангийн үйлдвэрүүд нэгдэнэ
2016-09-21 11:34
Хятадын томоохон гангийн үйлдвэрүүд нэгдэнэ.

        Хятадын ган хайлуулах салбарын "Baosteel" компани Хятад улсын өөр нэгэн том компани болох "Wuhan Iron and Steel" -тэй нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

        Ингэснээр нэгдсэн корпораци нь Хятадад хамгийн томд орох, дэлхийд ArcelorMittal-ын дараа хоёрдугаарт орох асар том үйлдвэр болох юм. "Baosteel" компанийн захирал Чэнь Дэжүнийн ярьснаар, “Нэгдсэн компани нь логистик болон шинжлэх ухаан-техникийн судалгаа зэрэг бизнесийн олон хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна гэжээ.

Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгдэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх тул одоогоор дээрх “наймааны” үнийн дүнг нууцалж байна.

        Өнгөрсөн онд "Baosteel" 34,9 сая тонн, "Wuhan Iron and Steel"  25,8 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ. Хятадын Засгийн газар ган хайлуулах салбар дахь хуучин үйлдвэрүүдийн тоог цөөлөх бодлого баримталж байгаа юм. Ингэснээр 2020 он гэхэд Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 100 сая тонноор буурна гэж таамаглаж байна.  


 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://finance.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл