Гуандүн мужийн хээрийн амьтан, ургамлын баялгийн хоёр дахь судалгааны хээрийн шинжилгээний ажлын хүрээнд ургамлын 46 шинэ төрлийг илрүүлээд байна.
Холбогдох судлаачийн танилцуулснаар Наньлингээс “Chamaegastrodia shikokiana”, Наньлингийн “Cephalanthera longifolia”, Гуандүнгийн “Cypripedium corrugatum Franch” зэрэг 8 шинэ төрөл болон 16 төрлийн ургамлын тархцын шинэ байдлыг илрүүлсэн байна. Мөн Хэюань хотын Зыжинь шяний Байшигийн мужийн зэрэглэлийн дархан цаазат газрын судлаачид тун ховор ургамлын хоёр төрлийг илрүүлж, “Гуандүнгийн Шэчүньлань”, “Зыжиний Шэчүньлань” гэж нэрлэжээ.
Гуандүн муж нь халуун бүс, дэд халуун бүсийн уур амьсгалтай, уур амьсгал болон экологийн таатай нөхцөл нь олон арван ургамлын ургалтыг нэмэгдүүлж, улмаар төрийн зэрэглэлийн дархан цаазат хээрийн ургамлын 55 төрөлтэй болсон байна.
