solongonews
“Босоо бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэв
2019-05-14 17:48
Монгол уран бичлэгийн содон, уран, үзэсгэлэнг гайхуулсан сургуулийн хүрээний ”Босоо бичиг” монгол уран бичлэгийн анхны үзэсгэлэн 05-р сарын 08-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр нээгдэв. Тус арга хэмжээг ӨМӨЗО-ы Монгол уран бичээчдийн нийгэмлэг болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас санаачлан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Уран зургийн дээд сургууль хариуцан зохион байгуулсан байна.


Үзэсгэлэн шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх, шинээр төрөн гарч буй уран бичээчдийг урмаар тэтгэн, оюутнуудын дунд монгол уран бичлэгийг таниулахад зорилго тавьж, “Монгол уран бичлэгийг сургуулийн хүрээнд оруулах үйл ажиллагаа” өрнүүлж, 200 гаруй бүтээл оролцсоноос 115 бүтээлийг нь энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн байна.
Улсын боловсролын яамнаас уран бичлэгийг есөн жилийн дүрэмт албан журмын боловсролын заавал сурах хичээл болгосны дараа ӨЗО-ы Монгол уран бичээчдийн нийгэмлэгийнхэн уран бичлэгийн сурах бичгийг найруулах ажлыг гүйцэтгэж, Хөлөнбуйр дээд сургууль уран бичлэгийн тусгай мэргэжлээр бакалаврын анги нээж, ӨЗО-ы Монгол уран бичээчдийн нийгэмлэг ба Монгол Улсын Улаанбаатар их сургууль хамтран уран бичлэгийн тусгай мэргэжлээр магистр бэлтгэж, монгол оюутнуудад уран бичлэгээр ажил олж, бизнес эрхлэх, цаашлаад уран бичлэгээр эрдэм шинжилгээний судалгаа хийж, мэргэжлийн цол хамгаалах таатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.


 

Зохиогч: Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл