Хятадын экспорт импортын хэмжээ нэмэгдэв

13-нд Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сүнпин Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хуралд: Энэ оны эхний хагаст Хятад улсын бараа бүтээгдэхүүний худалдааны экспорт импортын нийт хэмжээ 13 их наяд 140 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс экспорт 7 тэрбум 210 тэрбум юаньд хүрч, 15 хувиар нэмэгдсэн. Импорт 5 их наяд 930 тэрбум юаньд хүрч, 25.7 хувиар нэмэгджээ. Худалдааны ашиг 1 их наяд 280 тэрбум юань хүрсэн нь 17.7 хувиар буурсан үзүүлэлт юм гэжээ.
Эхний хагас жилд дэлхийн эдийн засаг аажмаар сэргэж, Хятад улсаас уламжлалт зах зээлд экспортолж, импортолсон хэмжээ бүх талаар нэмэгдэж, "Нэг бүс нэг зам" дагуу орнууд хоорондын экспорт импорт ч нэмэгдсэн байна.
Экспортын талаар механик, уламжлалт хөдөлмөр хүч төвлөрсөн бүтээгдэхүүн голлосон бөгөөд импортын хувьд төмрийн хүдэр, түүхий нефть, байгалийн хий зэрэг бүтээгдэхүүний хэмжээ, үнэ ханш нэмэгджээ.
Бүс нутгийн хувьд төв, баруун, зүүн хойд нутгийн гурван мужийн экспорт импортын өсөлт харьцангүй хурдтай нэмэгджээ.
