Ши Жиньпин дарга 06-ны өдөр зохиогдсон Африкийн холбооны 34-р дээд түвшний уулзалтад баярын цахилгаан илгээж, Африкийн орнууд болон ард түмэнд халуун баяр хүргэв. Ши Жиньпин Африкийн орнууд болон ард түмэнд хүчирхэгжин мандах, хөгжин дэвших замд тасралтгүй амжилт гаргахыг хүссэн байна.
Ши Жиньпин онцлохдоо, 2020 он бол Хятад, Африкийн харилцааны хувьд мартагдашгүй жил болж өнгөрлөө. Хятад, Африк хоёр тал цар тахлын тэмцэлд харилцан дэмжлэг үзүүлэн, зовлон жаргалаа хуваалцаж, Хятад, Африкийн эв санаа нэгтэй халдварыг даван туулах чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хятад, Африкийн олон салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр тал хамтдаа хөгжиж буй орнуудын эрх ашиг болон олон улсын шударга ёсыг хамгаалан, дэлхий нийтэд Хятад, Африкийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг харууллаа. Энэ онд Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ ээлжийн форумыг Сенегалд хийхээр товлоод байна. Хятадын тал Африкийн талтай хамтдаа стратегийн нийтлэг ойлголтод хүрч, халдварын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэн, Бээжингийн чуулга уулзалтын үр дүнг бүх талаар хэрэгжүүлэн, Хятад, Африк хамтдаа "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг ажил хэрэг болгон, илүү нягт Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахад уйгагүй хүчин чармайлт гарган, Хятад, Африкийн ард түмэнд үр өгөөжөө хүртээхийн тулд ажиллах болно гэжээ.
