Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны X чуулга уулзалтын төсөлд гарын үсэг зурах болон чуулга уулзалтын үр дүнгийн хэвлэлийн бага хурал 08 дугаар сарын 19-ний өдөр Эрээн хотноо боллоо.


Чуулга уулзалтын үеэр “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн газрын болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дугуй ширээний уулзалт”, Хятад, Монгол, Оросын тусгай аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн форумын арга хэмжээг зохион байгуулж, хуралд оролцсон талууд үзэл бодлоо чөлөөтэй солилцож, олон төрөлд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Энэ удаагийн чуулга уулзалтын төсөлд гарын үсэг зурах ёслолын үеэр санамж бичиг, хамтран ажиллах нэгдсэн санал, гэрээ хэлэлцээр зэрэг нийт 11 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан гарын үсэг зурж, хэлэлцээрт холбогдсон хөрөнгө мөнгө нийт 8.318 тэрбум юаньд хүрсэн байна.






