solongonews
Хөххотын зам харилцааны хөгжлийн шинэ гараа
2017-05-25 21:41
Өнөөдрийн Хөххотын метро, нисэх онгоцны буудал, хурдны төмөр зам, хурдны автозам, хурдны автозамын сүлжээ нь хурдан шуурхай, цогц бүхнийг хамарсан зам харилцааны эринд орсны харуулж байна. Хоёрдугаар сарын 3-нд Хятадын Төрийн Зөвлөлөөс《“Арван гуравдугаар таван жил”-ийн орчин үеийн нэгдсэн тээврийн системийн хөгжлийн төлөвлөгөө》-г тодорхой дурдан гаргасан нь Хөххот Хятад улсын хэмжээний нэгдсэн зам харилцааны төвийг байгуулах боломжийг бүрдүүлсэн утга учиртай үйл хэрэг болжээ.

Хөххот нь боломжийг ашиглан, улсын зэрэглэлийн нэгдсэн зам харилцааны зангилаа төв хотыг байгуулахаар зорилго болгож, “Хот доторх тойрог зам, гадагш тэлсэн дүүрэг болон том тойргийг холбосон” орчин үеийн цогц нэгдсэн зам харилцааны сүлжээг байгуулна. Энэ жилийн зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын зорилгыг тогтоосон байна. Тухайлбал, “Томоохон зам харилцааны” хөгжлийн нөхцөл байдлыг эрчимтэй бий болгоно. Хорингэр шинэ нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг эхлүүлж, Лао Нү Вань нийтийн хэрэглээний нисэх онгоцны төслийг эрчимжүүлнэ. Шинэ онгоцны буудлаар төв болгосон хотын дүүрэг-шинэ онгоцны буудал-Хорингэр-Чин Шүй гол, Чин Шүй гол-Хөххот, Зүүнгар, Ордосыг холбосон зам маршрут, Ү Чуань-Хөххотын төмөр замын зүүн өртөө, Тогтох шянь-Шинэ онгоцны буудлын хурдны галт гэрэгний төслийн ажлыг эхлүүлж, хотыг тойрсон шянийг холбосон зам барих ажлыг ахиулан, хотын хурдны төмөр замын сүлжээг байгуулахыг эрчимжүүлнэ.

Хөххот-Жанчхүү өндөр хурдны төмөр зам, Хөххот, Зүүнгар, Ордосыг холбосон хурдны төмөр замыг нэвтрүүлэн ашиглалтад оруулж, Хөххот-Яргай хот, Хөххот-Тайюань, Хөххот-Наньнин зэрэг гол гол өндөр хурдны төмөр зам тавих төслийг эрчимжүүлнэ. Хот-Шинэ онгоцны буудал, Хөххот-Ордос, Шинэ онгоцны буудал – Чин Шүй Хэ хотын харьяа суурин, Шинэ онгоцны буудал-Цасухай суурингийн өндөр хурдны авто замыг байгуулах ажлыг эхлүүлэн, улсын зэрэглэлийн 209 замын Ү Чухань-Хөххотын Далан хар уулын нүхэн гарц болон шууд маршрутын төслийг эрчимтэй ахиулж, улсын 110 замын Хөххот-Бичээч-Шилч нэгдүгээр зэрэглэлийн авто зам, Хөххот-Модай, Шар мөрөн дагуу авто замын Тогтох шянь-Лао Ню Вань, мужийн 311 замын Ү Чуань-Ян Шү Ба нэгдүгээр зэрэглэлийн авто зам зэргийн гол төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

Хотын том тойрог зам

Хотын цогц зам харилцааны хөдөлгөөнийг бүтээн байгуулах нь сүүлийн жилүүдийн Хөххотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах амжилттай туршлага болно. Энэ жил Хөххот 10 тэрбум юанийн хөрөнгө гарган хотын “+” хэлбэрийн хурдны замыг байгуулна.

 “+” хэлбэрийн хурдны зам нь тус тус өмнө хойд хэсгийн хурдны зам болон зүүн баруун хэсгийн хурдны замд барих бөгөөд одоогоор эхний ээлжийн ажил явагдаж байгаа бол 5 дугаар сараас ажил эхэлнэ. Өмнө хойд хэсгийн хурдны замыг шинээр байгуулах төсөл нь өмнө хэсгээс өмнө хоёрдугаар тойргийн хурдны зам, хойд хэсгээс хойд хоёрдугаар тойргийн хурдны зам, бүх замыг өндөр хурдны замын хэлбэрийг ашиглаж, гол зам хоёр урсгал 6 эгнээтэй замыг тавина. Өмнө хойд хурдны замын төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 11.602 тэрбум юаньд хүрч, Мандухай паркийн газар доторх авто зогсоолыг байгуулахад ойролцоогоор 152 сая юань зарцуулна.

Зүүн баруун хэсгийн хурдны замыг шинээр байгуулах төсөл нь баруунаас баруун хоёрдугаар тойрог зам, зүүнээс Хорчин хурдны зам хүрэх, нийт урт нь 20.3 км, чиглэл нь Ордос баруун гудам - Зуу-Уд зам - Улаанцав зүүн гудам – Зү И Хэ гудам болно. Бүх зам нь өндөр хурдны замын хэлбэрийг ашиглаж, хоёр урсгал 6 эгнээтэй аж. Зүүн баруун хурдны замын төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 18.623 тэрбум юань болно.

Мөн үүнээс гадна Хөххот нь 6 дугаар сарын сүүлээр Өвөр Монголын Үндэстний цөөнхийн олон нийтийн соёл спортын төвийн дэргэдэх 9 зурвас замыг барьж дуусна. Эдгээр төсөл тус бүр ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх гол талбайг холбоно. Эхлэл нь Харган зам, төгсгөл нь Ямаат байх бол тус зам нь Харган, Хөхтал, Ямаатыг дамжин Өвөр Монголын Үндэстний цөөнхийн олон нийтийн соёл спортын төв хүрэх бөгөөд нийт урт нь 13.7 км байх юм.

Нао Бао /7 төлөвлөлт зам/: 110 улсын зэрэглэлийн зам – Далан хар том замыг холбох, нийт урт нь 5240 метр.

Хөхтал замын зүүн хэсэг:  Хөххот, Шилийнгол зам – 105 мужийн замыг холбох, нийт урт 8900 метр.

Далан харын өмнө бэлийн морин спортын талбайн замын хойд тойрог зам: Ямаат зам – Нао Бао замыг холбох, нийт урт 6952 метр.

Хорчин хойд зам: Цахар давхар гүүр – 110 улсын зэрэглэлийн замыг холбох, нийт урт 5526 метр.

Далан хар уулын өмнө бэлийн унадаг дугуйны замын өнгөт асфальтын хэсэг: Харчингуу – 105 мужийн замыг холбох, нийт урт 17000 метр. Хойд хоёрдугаар тойрог – Далан хар том замыг холбох, нийт урт 3500 метр.

Энэ жил Хөххот нэг хэсэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, 29 хэсэг түгжрэл ихтэй замын уулзвар болон замын хэсгийг өөрчлөх ажлыг хэрэгжүүлнэ. Мөн үүний зэрэгцээ 7 авто болон төмөр замын нэгдсэн гүүр барихаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнд 3-ыг нь үргэлжлэн байгуулах бол 4 нь шинээр баригдана.

Хотын олон нийт зорчих тээврийн талаар энэ жил Хөххот нэн тэргүүнд хотын нийтийн зорчигч тээврийг хөгжүүлж, шинээр цахилгаан хөдөлгүүртэй 306 ширхэг автобус нэмж, автобусны маршрутыг сайжруулан, хотын төв хэсэгт 5 минут алхаад автобусны буудал хүрэх болгоно. BRT буюу хурдны автобусыг энэ оны 5 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хурдны автобусны тасалбарыг 2 юаниар төлөвлөөд байгаа бөгөөд зам маршрутын буудал зөвшөөрөгдсөний дараа Хотын Хөгжил өөрчлөлтийн хороогоор зөвшөөрүүлнэ. Автобусны карттай хүмүүс 9 хувь, оюутны карттай оюутнуудад 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байна.

Гадагш тэлэлт

Энэ жил Хөххот томоохон хэмжээний дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа нэг алхам эрчимжүүлж, гадагш тэлэлтээ ахиулж, харилцан холболтын түвшингээ дээшлүүлнэ. Жилийн зам харилцаа, зам тээврийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 10 тэрбум юанийн төлөвлөгөөгөө биелүүлж, гол авто замын 8 төсөл, хөдөө тосгоны авто замын 10 төслийг бүх талаар ахиулна.

Гол авто замын төслийн хувьд бүх төрлийн бүтээн байгуулалтын ажлаа чанартай баталгаатай хийж дуусгахын тулд 6 дугаар сарын сүүлээс ажил эхэлнэ. Хятад улсын зэрэглэлийн 209 маршрут Ү Чуань-Хөххот хэсгийн авто замын Далан хар нүхэн гарц болон замын төсөл, Хятад улсын 110 замын Хөххот-Бичээч-Шилч автозамын бүтээн байгуулалтын ажлын ахицыг нэмэгдүүлнэ. Мужийн зэрэглэлийн 311 маршрутын Ү Чуань-Ян Шү Бэ автозам, Хөххот Хуан Хэ Шяо-Хорингэр шинэ дүүргийн автозам барих ажлыг эхлүүлнэ.

Хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтын хувьд Чин Шүй Хэ шяний Фэн Жя Та-Лао Ню Вань автозам, Түмэд зүүн хошууны Ша Тян-Түмэд баруун хошууны Модтой автозам зэрэг 10 төрлийн хөдөө тосгоны гол авто замын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулна. “Дөрвөн сайн хөдөө тосгоны автозам”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулж үлгэр жишээ болгон, хөдөө тосгоны автозамыг сайн барьж байгуулан, хамгаалалт тээвэрлэлтийг сайн хийж, хөдөө орон нутгийн хөгжилд саад болж буй зам харилцааны асуудлыг арилгана. Авто замын засвар үйлчилгээний түвшинг дээшлүүлж, “Амгалан тайван”, “Соёлтой жишиг зам” зэрэг олон арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чанартай засвар үйлчилгээг хийж, автозамын том дунд хэмжээний засвар, аюулгүй байдлын хамгаалалт, хөдөө тосгоны авто замын засвар үйлчилгээ, хуучин гүүрийг сайжруулах бүтээн байгуулалтын төслийг их хэмжээгээр хэрэгжүүлнэ.

Улс, мужийн зам, хотоос гарах гарц, гол аялал жуулчлалын авто замыг ногооруулж, экологийн замыг бий болгоно. Замын удирдлагын механизмыг бий болгож, замын удирдлагын менежментийн дүрэмжилтийн түвшинг тасралтгүй дээшлүүлнэ. Тосгоны хатуу хучилттай зам болон зассан замын хэсгийг сайжруулах төслийг бүх талаар ахиулж, байгаль орчны нөхцөл сайн, оршин суугчид олноороо төвлөрсөн тосгоныг юуны өмнө сонгон зам барьж, хөдөө тосгоны авто замын хөдөлгөөний үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ.

Дүүрэг болон томоохон хэмжээний замын холболт

Зам харилцаагаар дамжуулан дүүрэг болон орон зайн холболтыг эрчимжүүлж, эдийн засгийн босоо бүсийн харилцаа холбоог бий болгож, эдийн засгийн хөгжлийг удирдах бөгөөд үйлчлэх нь Хөххотын “Том хэмжээний зам харилцаа”-ны хөгжлийн нөхцөл байдлын чухал зорилго болно. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд Хөххотын Шинэ онгоцны буудал байгуулах болон Шинэ онгоцны буудлыг тойрсон зам харилцааны ерөнхий нэгдсэн төвийг байгуулах ажил зэрэг явагдаж, хурдны төмөр зам, хотын тээвэр болон төмөр замыг зэрэг байгуулна.

Шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт болон шинэ онгоцны буудлын замын харилцааны нэгдсэн төвийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 20 өдөр Хятадын Иргэний агаар аяллын товчооноос хүлээн зөвшөөрсөн байна. Шинэ онгоцны буудлыг барих төсөл нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөл, Төв хорооны цэргийн зөвлөлийн зөвшөөрлийг авсан.

Шинэ онгоцны буудлын нэгдсэн зам харилцааны төвийн ерөнхий төлөвлөлт талбай ойролцоогоор 200 мянган кв.м, сольж суух төв, авто зогсоол, дээд зэрэглэлийн зочид буудал болон бизнесийн оффис зэргийг хамарна. Онгоцны буудлын нэгдсэн зам харилцааны төвийн онгоцны буудлын хурдны төмөр зам, өндөр хурдны авто зам, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машин унаа зэрэг олон төрлийн зам харилцааны хэлбэрийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулна.

Өндөр хурдны төмөр замын төслийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийн хувьд Хөххотын эдийн засаг нийгмийн хөгжилтэй төмөр замыг уялдуулах шаардлага, Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегитай нарийн уялдуулах, баруун бүсийг хөгжүүлэх стратеги болон Хөххот, Бугат, Ордос хотуудын бүлгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр Хөххотын төмөр замын бүсийн байр суурийг идэвхтэй бий болгоно.

Бүтээн байгуулах төлөвлөлтийн төсөлд Хөххот-Жанчхүү өндөр хурдны төмөр замын төсөл 6 дугаар сард Хөххот-Жининий хэсгийн холболтын ажлыг дуусгахын зэрэгцээ туршин ашиглаж, Хөххот-Жанчхүү чиглэлд урьдчилан төлөвлөж буйгаар энэ жилийн сүүлээр туршин ашиглана. Хөххот-Зүүнгар-Ордосын хурдны төмөр замын төслийг 6 дугаар сард Хөххот-Зүүнгарын хэсэг, 8 дугаар сард Хөххот-Ордосын хэсгийг холболтын ажлыг дуусгаж туршилтаар ашиглаж эхэлнэ. Хөххот-Яргай өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын төсөл нь Хятад улсын “Арван гуравдугаар таван жил”-ийн төмөр замын төсөл, 350 км/цаг байхаар төлөвлөн бүтээн байгуулж, одоогийн байдлаар бүх маршрутын судалгааны ажил нэгэнт эхэлсэн байна. Хөххот-Тайюань-Наньниний өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын төсөл нь улсын төмөр замын дунд урт хугацааны төлөвлөгөөний “8 хөндлөн 8 гулд” замын бүтээн байгуулалтын төсөл, үндсэн зам нь Хөххотыг татан ашигласан Хөххот-Жанчхүү төмөр зам-Жинин хэсгийг ашиглан, мөн Жинингийн шинээр байгуулсан Жинин-Датүн өндөр хурдны төмөр замыг Юаньпин-Тайюань-Наньпинд оруулна. Хөххот-Ши Ань өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын төслийн төлөвлөгөө нь улсын “Арван гуравдугаар таван жил”-ийн баруун бүсийг хөгжүүлэх чухал том төслийн нөөц бөгөөд анхны маршрут Хөххот-Бугат-Ордос-Юйлинь, ЯньАнь-Ши Ань болно. Түмэд зүүн хошууны өндөр хурдны төмөр замын буудлын бүтээн байгуулалтын төслийг Хөххотын Төмөр замын товчоо болон Түмэд зүүн хошууны Засгийн газар 6 дугаар сард өндөр хурдны төмөр замын буудал байгуулах ажлыг дуусгавар болгоно.

Хотын метроны бүтээн байгуулалтын хувьд одоогийн байдлаар 1-р замын ногооруулалт, нүүлгэн шилжүүлэлт, замын хөдөлгөөний өөрчлөлтийн ажил үндсэндээ дуусаж, 2-р замын бэлтгэл ажил ид явагдаж байна. Өнөөдрийг болтол 1, 2-р замын төсөлд 8.031 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Өнөөдөр “Хөххотын хотын транзит тээврийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө /2017-2023/” (цаашид бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээн товчилно-г дэвшүүлснээр Хятад улсын Хөгжил өөрчлөлтийн хорооны зөвшөөрлийн нөхцөлд хүрсэн байна.

Хотын бүсийн төмөр замын хувьд одоогийн байдлаар эхний ээлжийн судалгаа, материал цуглуулалт, харьцуулах зэрэг ажлаар дамжин, Хөххотын бүсийн төмөр замын сүлжээг төлөвлөсөн байна. Хотын тойрон дахь Тогтох шянь, Чин Шүй Хэ шянь, Хорингэр шянь, Үчуань шянь болон Түмэд зүүн хошуу 1 цагийн дотор зорчих тойргийн орчин үеийн нэгдсэн зам харилцааны сүлжээг бий болгоно.

Энэ удаагийн төлөвлөгөөнд 6 зурвас хотын бүсийн төмөр зам маршрут байгаа бөгөөд Хөххотын Шинэ онгоцны буудлын төмөр замын өртөөний бүтээн байгуулалтын төлөвлөгөө, уг маршрутыг ашиглан 2 зурвасыг нэвтрүүлэх(Хот-Тогтох шянь, Хот-Түмэд зүүн хошуу), 3 зурвас хотын бүсийн төмөр зам(Хот-Шинэ онгоцны буудлын хотын бүсийн төмөр зам, Чин Шүй Хэ маршрут-Тогтох зүүн хотын бүсийн төмөр зам, Хот-Үчуань хотын бүсийн төмөр зам)-ыг байгуулах, 3 зурвас хотын бүсийн төмөр замын урт ойролцоогоор 139 км, хөрөнгө оруулалт 14.7 тэрбум юань аж.

Зохиогч: Жэн Шюлян, Лю Ян
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл