solongonews
Олны анхаарлыг татсан шинэ төрлийн “Таатай дэр”
2020-02-17 16:37
Олны анхаарлыг татсан шинэ төрлийн “Таатай дэр”

Биед эвтэй таатай дэр дэрлэж унтахад сайхан амарч чаддаг. Харин байнга аялдаг хүмүүсийн хувьд дэр нь таагүйгээс толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч сайхан амарч чаддаггүй. Энэхүү нөхцөл байдалд зохицуулан Шинэбаяр уламжлалт дэрний хийцийг ашиглан өндөр намыг нь зохицуулж болох хүзүү нурууны хуянг эмчлэх шинэ төрлийн “Таатай дэр” -ийг зохион бүтээв. 

Шинэбаяртай танилцъя

Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт цагаан хошууны Ихнуур сумын иргэн Шинэбаяр Зүүн Үзэмчин хошуунд ажиллаж амьдраад 20 жил болж байна. Багаасаа сурч судлах дуртай тэрээр шинэ зүйлийг судалж явсаар өнөөдөр болоход 26 улсын тодорхой ашгийн эрхийг авсан төдийгүй малчид хийгээд нийгмийн бүх салбарт 80 гаруй улсын тодорхой ашгийн эрхийг олж өгсөн түүхтэй.

2015 онд арав гаруй төрлийн өөрийн бүтээгдэхүүнтэй болж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар “Хонин дээж” эдийн засгийн технологийн корпорацыг нээж, 2019 онд Хятад улсын R&D хүрээлэнгийн бохирдолгүй шинэ арга технологийн судалгааны хүрээлэнгийн Өвөр Монгол дахь салбар төв, Хятад улсын орчин үеийн махны үйлдвэрлэлийг ашиглах туршилтын суурингаар сонгогдсон байна. Сүүлийн жилүүдэд Шинэбаяр малын гаралтын судалгаанд хүч тавьж, бохирдолгүй шинэ бүтээгдэхүүний судалгааг хийхээр хичээн ажиллаж байна.    

 

Зохиогч: Солонго
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Шилийнгол Монгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл