solongonews
Хятадын дөрвөн муж аялал жуучлалын салбарт хамтран ажиллаж эхэллээ
2016-12-12 12:08
Өвөр Монгол, Бээжин, Гюанши, Хайнань зэрэг дөрвөн муж, орон, хот нь “Аялал жуучлал + Төмөр зам” хөгжлийн шинэ хэлбэрийг ажиллуулж эхэллээ.

Хятадын Үндэсний аялал жуучлалын яам, Хятадын Төмөр замын ерөнхий товчоо, ӨМӨЗО-ны Засгийн газар хамтран зохион байгуулсан Өвөр Монгол, Бээжин, Гюанши, Хайнань зэрэг дөрвөн муж орны “Аялал жуучлал + Төмөр зам” хамтын хөгжил болон “Хятадын төмөр замын аялал жуучлал • Эх орны төв умард бүс нутаг – Эх орны төв өмнөд бүс нутаг” сэдэвт сурталчилгааны үйл ажиллагаа 12 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотноо болж өнгөрөв.

Үйл ажиллагааны үеэр

Үндэсний аялал жуучлалын яамны орлогч дарга Вэй Хунтао, Хятадын Төмөр замын ерөнхий товчооны орлогч захирал Ли Вэньшинь, ӨМӨЗО-ны орлогч дарга Ван Юймин үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

Үйл ажиллагааны үеэр ӨМӨЗО, Бээжин, Гюаншигийн Жюан үндэстний ӨЗО, Хайнань муж зэрэг дөрвөн муж орны аялал жуучлал, төмөр замын салбарын холбогдох байгууллага нэгжийн удирдлага хамтран дөрвөн орны “Аялал жуучлал + Төмөр зам” хөгжлийн стратеги бодлогын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөххотын Төмөр замын товчоо “Талын од” аялал жуучлалын цуврал сурталчилгааг хийж, ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчоо Цас мөст тэнгэрийн зам аялал жуучлалын бүс, Жин Жинь Жийг /Бээжин, Тяньжинь, Хэбэй/ тойрсон цас мөсний аялал жуучлалын бүс, Орчин үеийн тал нутаг цас мөсний аялал жуучлалын бүс болон Найрсаг цөл аялал жуучлалын бүс зэрэг Өвөр Монголын өвлийн улирлын өнгө төрх болон үндэстний өвөрмөц соёлыг онцлон сурталчилжээ. Бээжингийн Аялал жуучлал, хөгжлийн зөвлөлөөс нийслэлийн соёл иргэншил, орчин үеийн аялал жуучлалын хэв маягийг сурталчилсан бол Гюаншигийн Аялал жуучлал, хөгжлийн зөвлөл нь тухайн бүс нутгийнхаа дөрвөн улирал дахь байгалийн өнгө төрх, түүхэн үлдэгдэл, цөөн тоот үндэстний соёл зэргийг онцлон үзүүлжээ. Хайнань мужийн Аялал жуучлал, хөгжлийн зөвлөл нь халуун бүсийн өвөрмөц хэв намбатай соёл иргэншлээр төв болгон сурталчилсан байна.

Уг үйл ажиллагаа Үндэсний “Аялал жуучлал+” стратеги бодлогын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, аялал жуучлал болон төмөр замын салбарын байгууллага нэгжүүдийг аялал жуучлалын хэрэглээний шаардлагад зохицуулах бүтээлч үйл явдал болно. Дөрвөн муж орны аялал жуучлал болон төмөр замын салбарын байгууллага нэгжүүд хамтран хөгжлийн стратеги бодлогыг хэрэгжүүлж, Хятадын төмөр зам нь зочны нөөц болон зам тээврийн тал дахь давуу талаа харуулан, Хятадын умард бүс нутаг болон өмнөд бүс нутгийг холбож, аялал жуучлалыг жилийн турш хэрэгжүүлэн, төмөр замын аялал жуучлалын шугамын брэндийг бий болгож, улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл