solongonews
Хятад улс дэлхийн үр тарианы аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулав
2021-01-03 22:52
Камбожийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Эта Синьхуа агентлагт өгсөн ярилцлагад, хүнсний аюулгүй байдал нь дэлхийн энх тайван, хөгжлийн чухал баталгаа юм. Хятад улс хүнсний үндсэн бие даасан байдлаа бодитой хэрэгжүүлж байгаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулсан юм. Дэлхий нийтээрээ энэхүү амжилтаар бахархах ёстой гэжээ.

        Эта:

- Хятад улс өөрийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чадвартай байдаг нь санамсаргүй хэрэг биш. Их хэмжээний хүнсний хангамж нь техникийн болон санхүүгийн дэмжлэгээр төдийгүй механизмын баталгаа, шаргуу хөдөлмөр, зөв ​​удирдлагаар төрөл бүрийн нөөцийг зохицуулах шаардлагатай юм. Дэлхий нийтээрээ Хятад улсын энэхүү амжилтаар бахархах ёстой. Хятад улсын хөгжил цэцэглэлт нь дэлхийн орнуудад үр өгөөжийг хүртээх болно гэж хэллээ.

Тэрээр:

- Хятад улс цар тахлын нөхцөл байдалд, ядуурлыг бууруулах зорилтоо товлосон ёсоор биелүүлснийг үнэлж байна. Хятадын ядуурлыг бууруулах механизмд маш их анхаарал хандуулж буй. Хятадын засгийн газар ба ард түмэн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, зорилгодоо алхам алхмаар хүрч буйг сурч ойлгомоор байна гэж хэлэв. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл