
Энэ оны интернетийн аюулгүй байдлыг сурталчлах долоо хоног 09-р сарын 17-ны өдрөөс 23-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг явагдах болно.
Энэхүү арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн алба, Төвийн Интернет Сураг Зангийн алба, Сурган Хүмүүжлийн Яам, Үйлдвэр Сураг Зангийн Яам, Дотоодыг Хамгаалах Яам, Ардын Банк, Радио Телевизийн Товчоо, Хятад Улсын Ажилтны Эвлэл, Залуучуудын Хороо, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг 10 байгууллагаас хамтран “Интернетийн аюулгүй байдал иргэдэд үйлчлэн, иргэдэд түшиглэнэ” сэдвээр зохион байгуулах юм.
Интернетийн аюулгүй байдлын экспо, техник мэргэжлийн дээд хэмжээний форум, гол сэдэвт арга хэмжээ, шилдэг төлөөлөгч байгууллага хамт олныг шагнан урамшуулах зэрэг олон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.
