Хятадын баг 29 алтан медаль хүртээд байна
2021-08-03 11:35
Хятадын тамирчдын баг 29 алтан медаль хүртээд байна.
Хятадын тамирчдын баг 02-нд Токиогийн олимпын наадмаас 5 алт хүртсэн бөгөөд дэлхийн хоёр дээд амжилтыг эвдсэн байна. Ингэснээр Хятадын тамирчдын баг 29 алтан медаль хүртээд байгаа юм.
Тухайн өдөр буудлагын төрөл үндсэндээ дуусаж, Хятадын тамирчин Жан Чанхүн 50 метрийн эрэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах тэмцээнд алт авсан бөгөөд 466.0 дэлхийн дээд амжилтыг эвдсэн бол Хятадын тамирчин Ли Юехүн буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хүрэл медаль авсан байна.
Тухайн өдөр мөн Хятадын хүндийн өргөлтийн баг эмэгтэйчүүдийн 87 кг, 87 кг дээш жинд Ван Жөүюй, Ли Вэньвэнь нар амжилттайгаар алтан медаль хүртжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
