Хятад улс хариуцлагатай том орны хувьд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, экологийн орчны засаглал, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэг салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн тогтвортой хөгжилд бүх хүч чадлаа дайчлан зүтгэсээр ирсэн.
Хүнд загас өгөхөөс илүү загас барихыг зааж өгсөн нь дээр. Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн цэвэр эрчим хүчний түншлэлийн харилцаа тогтоохыг дэмжиж, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй Ногоон “Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох улс орон, олон улсын байгууллагуудтай экологи, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, "Бүс ба зам" ногоон хөгжлийн түншлэлийн санаачилгыг энэ чиглэлийн 28 оронтой эхлүүлээд байна. Хятадын Засгийн газар "Ногоон торгоны замын элч хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй 120 гаруй оронд 3000 ногоон авьяастныг сургасан байна.
