solongonews
Арабын Нэгдсэн Эмират Улс Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн экспогийн тусгай түнш болно
2024-04-08 14:32
Арабын Нэгдсэн Эмират Улс Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн экспогийн тусгай түнш болно.

        Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн экспогийн тусгай түншээр Арабын Нэгдсэн Эмират улс үйлчилнэ. Энэ нь анх удаа булангийн улс экспогийн тусгай түншээр үйлчилж байгаа явдал бөгөөд "Найз нөхдийн хүрээ" дахин өргөжсөн юм.

       - Арабын Нэгдсэн Эмират Улс АСЕАН-ы 21-р экспод оролцох төлөөлөгчдийн багийг томилох бөгөөд тусгай үзэсгэлэнгийн талбайг зохицуулах хэмээн Хятад-АСЕАН-ы дэд ерөнхий нарийн бичгийн дарга Лян Игуан танилцуулсан байна.

        Энэ жил Хятад, Арабын улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Олон жилийн турш хоёр тал улс төр, эдийн засаг, соёлын салбарт өргөн хүрээтэй, гүнзгийрсэн солилцоо, хамтын ажиллагааг явуулж, эдийн засгийн солилцоог үргэлжлүүлэн бэхжүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ болон АСЕАН-ы орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа ч улам бүр ойртож байна.

Зохиогч: ЖҮ ЛИЛИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл