solongonews
Хятад, Монгол, Оросын залуучуудын бизнес эрхлэлтийн анхдугаар их хурал зохион байгуулагдана
2019-08-21 21:29
Хятад, Монгол, Оросын залуучуудын бизнес эрхлэлтийн анхдугаар их хурал Манжуур хотод зохион байгуулагдана

Хятад, Монгол, Оросын залуучуудын бизнес эрхлэлтийн анхдугаар их хурал 09-р сарын 10-ны өдрөөс 12-ны өдөр болтол Манжуур хотод хуралдах болсныг ӨМӨЗО-ы Манжуур хотын Засгийн газраас  сурвалжлагч мэдээллээ. Энэхүү их хурал нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг хурдасгаж, бүс нутгийн эдийн засгийн нэг цогц талыг ахиулахад юм.

Энэ удаагийн хурал нь “Шинийг санаачлан хөгжиж, хамтын ирээдүйг цогцлооё” гол сэдвийн хүрээнд Хятад, Монгол, Оросын бүс нутгийн хувь тавилангийн хамтын цогцыг бий болгохоор зорилтоо болгож, залуучууд хоорондын хамтын ажиллагааг ахиулж, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн нэг цогц талыг ахиулах талд гүнзгий судлан хэлэлцэх болно.

Мөн Хятад, Монгол, Оросын залуу бизнесменүүд хуран цугларч, санал бодлоо чөлөөтэй солилцож, харилцаа холбоогоо бататгахад тусална. Мөн үүний зэрэгцээ бизнес эрхлэх идэвхийг нь нэмэгдүүлж, Хятад, Монгол, Оросын залуу бизнесмений шинийг санаачлан судлан солилцоход нээлттэй тавцан хангах болно.

Анхдугаар их хурлыг Манжуур хотоос зохион байгуулж байгаа бол цаашид Хятад, Орос, Монгол гурван тал ээлжлэн зохион байгуулах болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл