Хятадын Ганьсү мужийн Төвд хэлний эртний ном судрыг редакторлан орчуулах төвийн дэд дарга Сү Дэхуа энэ сарын 22-нд "Тус төв 2014 оны 09-р сараас эхлэн Лаврин хийдийн Төвд ном судрыг эмхтгэн редакторлож, өнөөгийн байдлаар тус хийдийн 20 мянга гаруй эртний ном судрыг тоон системд шилжүүлээд байна гэж мэдэгдлээ.

Лаврин хийд бол 300 гаруй жилийн түүхтэй буддын шашны том сүм. Мөн Хятадын Төвд судар бичиг хамгийн их, эрдэм шинжилгээний түвшин хамгийн өндөр, эрдэмтэн судлаач ихтэй хийд учраас "Дэлхийн түвд судлалын сургууль" гэсэн нэртэй. Лаврин хийдэд 68 мянга гаруй нэлээд бүрэн бүтэн хадгалагдаж буй эртний ном судар байгаа юм байна. Хятадын Төрийн зөвлөл 1982 онд энэ хийдийг Хятадын Бичиг дурсгалын зүйлийн хамгаалалтын чухал нэгж болгон тогтоосон байдаг.
