solongonews
2019 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлага
2019-03-05 15:22
2019 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлага

03-р сарын 05-нд Бээжин хотноо Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлыг тайлагнаж, 2019 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлагыг тодорхойлсон юм.

Энэ жил нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Хятад улс энх тайванч хөгжлийн замналаа тууштай баримтлан, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегийг хэрэгжүүлж, олон талт үзэл, НҮБ-ын дүрмээр гол болгосон олон улсын системийг тууштай хамгаална. Дэлхийн засаглалын системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцон, дэлхийн нээлттэй эдийн засгийг тууштай хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулна. Их гүрнүүдтэй яриа хэлцэл, хамтын ажиллагааны зохицуулалтаа эрчимжүүлж, эргэн тойрны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн, хөгжиж буй орнууд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөнө. Дэлхийн шинжтэй сорилт, бүс нутгийн халуун цэгийн асуудлуудыг зүй зохистой зохицуулахад Хятадын улам олон бүтээлч төслийг нэмэрлэх болно гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл