Ли Чян Модид Энэтхэгийн Ерөнхий сайдаар дахин сонгогдсонд баяр хүргэв
2024-06-12 10:29
Ли Чян Модид Энэтхэгийн Ерөнхий сайдаар дахин сонгогдсонд баяр хүргэв.
Хятадын ерөнхий сайд Ли Чян 11-ний өдөр Нарендра Модитой утсаар ярьж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ерөнхий сайдаар дахин сонгогдсонд нь баяр хүргэв.
Ли Чян хэлэхдээ“Хятад Энэтхэгийн харилцаа эрүүл саруул, тогтвортой хөгжих нь хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг ахиулахаас гадна дэлхий болон бүс нутагт тогтвортой байдал, эерэг энергийг түгээх болно.Хятад улс Энэтхэгтэй хамтран ажиллаж, хоёр орны харилцааг зөв чиглэлд хөгжүүлэхэд бэлэн байна”.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
