Хятадын Хөдөө аж ахуйн сайд Хань Чанфү 5-нд “Хоёр чуулганы сайдын зам”-д сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятад улс аюулгүй, өндөр чанартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Сүүн үйлдвэрлэл нь Хятадын хөдөө аж ахуйн хангалтын талын бүтцийн өөрчлөлтийн гол агуулга юм гэжээ.

Тэрээр онцлохдоо, одоогоор Хятадын сүүн үйлдвэрлэлд маш их өөрчлөлт гарсан. Нэг, том цар хүрээний тэжээж үржүүлэх үйлдвэр хөгжсөн. Одоогоор 100 малаас дээш тэжээж буй мал аж ахуйн талбай нь бүх мал аж ахуйн 50-иас илүү хувийг эзэлж, шинжлэх ухаанчаар тэжээх, нарийн оновчтой тэжээх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг талд ашигтай болсон байна. Хоёр, механикжсан саалийн арга замыг хэрэглэснээр хоёрдогч бохирдлоос урьдчилан сэргийлэх, сүүний чанар, үр ашгийг ихээхэн дээшлүүлсэн байна.
Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын сүүн үйлдвэрлэл нь тоо хэмжээнээс чанарын өсөлтийг хөөцөлдөж, уламжлалт сүүн үйлдвэрлэлээс орчин үеийн сүүн үйлдвэрлэл зүгт шилжиж байна гэжээ.
