БНХАУ-ын төв нутгийн Хүбэй мужийн нийслэл Үхань хотод байгуулсан түр эмнэлгийн үйл ажиллагааг "COVID-19"-ийн тархалт хумигдсантай холбогдуулан зогсоожээ.

Лэй Шэньшань эмнэлгийг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхийн тулд 10 хоногийн дотор барьсан бөгөөд уг эмнэлэгт эмчлүүлж байсан сүүлийн ээлжийн өвчтөнүүдийг мягмар гарагт энгийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

“Халдварын тархалтын эсрэг олон сарын турш тэмцсэн Ухань хотод Лэй Шэньшань эмнэлгийн үйл ажиллагаа зогссон нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал бөгөөд тус хотод “COVID-19” халдварын эмчилгээ “хэвийн түвшинд” эргэн орсныг илтгэж байна” гэж Төвийн эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдэгджээ.

Эмнэлгийг хаах ёслолын үеэр эмч, сувилагч нар төрийн далбаагаа өргөж, өөрсдийнхөө нэрийг хамтран ажиллагсдынхаа хувцсан дээр дурсгал болгон бичжээ.





