solongonews
”Куайжөү-1А” зөөгч пуужингаар хоёр хиймэл дагуул хөөргөжээ
2020-05-13 09:48
”Куайжөү-1А” зөөгч пуужингаар хоёр хиймэл дагуул хөөргөжээ.

БНХАУ хоёр хиймэл дагуул тойрог замд амжилттай орууллаа гэж Хятадын Төв телевиз мэдээллээ.

Хиймэл дагуулуудыг Ганьсу мужийн Жюү Чюуань сансрын буудлаас "Куайжөү-1А" зөөгч пуужингаар 12-ны өдрийн 09 цаг 16 минутад хөөргөжээ.

Тойрог замд оруулсан "Шин Юүнь-2" загварын цуврал хиймэл дагуулуудыг интернэтийн салбарт харилцаа холбооны технологийг, мөн одод хоорондын лазер холбооны технологийг  туршихад ашиглах аж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Төв телевиз
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл