Орон нутгийн цагаар 09-р сарын 19-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Хятад улсын дэд дарга Хань Жэн АНУ-ын Цаг уурын тусгай төлөөлөгч Жон Керритэй уулзсан байна.
Хятад улс цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд үргэлж тууштай үүрэг гүйцэтгэгч байсаар ирсэн гэж Хань Жэн онцолжээ. Хятадын засгийн газар экологийн соёл иргэншлийг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, эрчим хүчний ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжин, 2020 оны цаг уурын үйл ажиллагааны зорилтыг хуваарийн дагуу урьдчилан биелүүлж, цаашид "Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг буруулах болон сааруулах" амлалтыг биелүүлэх талаар хичээн ажиллаж,”Парисын хэлэлцээр”-ийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлсээр иржээ. Хятад, АНУ-ын уур амьсгалын харилцан яриа, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны хувьд ч, дэлхийн хувьд ч ихээхэн эерэг ач холбогдолтой ажээ. Хятад улс АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, уур амьсгалын засаглалыг дэмжин хамтран ажиллаж, хүн төрөлхтний хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Керри цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Хятадын гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, АНУ Хятадтай уур амьсгалын өөрчлөлт болон бусад салбарын талаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв.й
