
Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба 2021 оны 07-р сарын 22-ны үдээс өмнө /Пүрэв гараг/ 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийжээ. Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Шюй Наньпин, Үндэсний эрүүл мэндийн комиссын орлогч дарга Зэн Ишинь, Хятадын академийн дэд дарга, Бээжингийн Ше Хэ Анагаах Ухааны Коллежийн дарга, Амьсгалын Анагаах Ухааны Үндэсний Төвийн захирал Ван Чень, Хятад-ДЭМБ-ын Коронавирусний эх үүсвэрийг судлах мэргэжилтний хамтарсан багийн Хятадын талын удирдагч Лян Ваньнянь, Хятадын Шинжлэх ухааны академийн Үхань био аюулгүй байдлын үндэсний лаборатори, Үхань хотын Вирус судлалын хүрээлэнгийн судлаач Юань Жьмин нар коронавирусний эх үүсвэрийн мөрдөлтийн талаарх байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
