solongonews
“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөнд ирэх таван жилд стратегийн шинжтэй шинэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
2021-03-18 17:17
“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөнд ирэх таван жилд стратегийн шинжтэй шинэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж үйлдвэрлэл бол шинэ хөдөлгөх хүчийг бий болгогч юм. Саяхан нийтэлсэн “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрөөс үзэхэд хойшдын таван жилд стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн ДНБ-нд эзлэх хэмжээ 17 хувиас давах болно.

2019 онд Хятад улсын стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн ДНБ-нд эзэлсэн хэмжээ 11 хувиас давсныг статистикийн тоо бүртгэлд харуулсан байна. Хятад улсын эдийн засгийн хөгжил өндөр чанартай хөгжлийн шатанд шилжихийг дагалдан аж үйлдвэрлэлийн үнийн гинжинд тавигдсан шаардлага дээшилсээр байна. “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт стратегийн шинжтэй аж үйлдвэрлэлийн хөгжлийн зорилтыг төлөвлөсөн нь Хятад улс аж үйлдвэрлэлийн дэд бүтцээ чанаржуулах, аж үйлдвэрлэлийн гинжийг орчин үеийн болгохыг урагш ахиулахын шийдвэр зоригийг харууллаа.

“Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрт хойшдын таван жилд шинэ үеийн мэдээллийн технологи, био технологи, шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг чухал салбаруудад анхаарлаа төвлөрүүлж, зангилаа чухал технологийг шинэ бүтээмжид хэрэглэхийг түргэтгэн, аж үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бий болгож өргөжүүлэх хэрэгтэй. Эдгээр салбаруудад бидний хадгалж байгаа давуу тал байгаа мөртөө нөхөх хэрэгтэй дутагдал мөн оршиж байна. Эдийн засгийн өсөлтийг дайчлах чухал хөдөлгүүр болсны хувьд стратегийн шинжтэй аж үйлдвэрлэл нь улсын бодлогын шинэ ээлжийн дэмжлэгийг угтаж байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл