Дэнлүүний наадам нээлтээ хийв
2019-01-28 15:44
Хятадын Ганьсү мужийн Шигү дүүрэгт 2019 оны Цагаан сарын баярыг угтах Дэнлүүний наадмын бэлтгэл ажил дууссан байна.

Энэ сарын 27-нд хамгийн сүүлийн дэнлүүний гэрлийг асаасан аж. Тус наадамд 100 гаруй том, дунд хэмжээний дэнлүүг байрлуулснаас гадна хотын иргэдийн өөрсдийн гараар хийсэн мянга мянган дэнлүүг мөн өлгөжээ. Наадам өнөөдрөөс буюу энэ сарын 28-наас албан ёсоор эхэлж, ирэх хоёрдугаар сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ. Наадмаар дамжуулан Хятадын соёл урлагийг олон улсад таниулан сурталчлахаас гадна жуулчдыг ихээр татахаар төлөвлөжээ.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
