Ерөнхий сайд Ли Кэчян:
- Хятад, Бельгийн харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, улам эрчимжиж байна. Хятадын тал Бельгийн талтай харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, чухал салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийгэм соёлын харилцаагаа ахиулан, олон улс болон бүс нутгийн асуудлаар ойлголцол уялдаагаа нэмэгдүүлж, Хятад, Бельгийн иж бүрэн нөхөрсөг хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ хөгжлийг бий болгохыг хүсэж байна гэж хэллээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн:
- "Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх протокол"-ын 15-р заалтыг Европын тал биелүүлбэл зохино. Бельгийн тал идэвхтэй үйлдэл үзүүлж, Европын холбоог тус заалтыг биелүүлэхийг эрчимжүүлэн, Хятад, Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжилд нөхцөл хангаж өгөхийг хүсэж байна гэсэн байна.

Ерөнхий сайл Чарльз Мишель:
- Бельги, Хятадын харилцаа урт хугацааны туршид хөгжиж, хамтын ажиллагаа нь үр өгөөж сайтай байна гэж хэллээ.

