solongonews
Ван И Италийн гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагааны сайдад баяр хүргэв
2020-11-05 20:33
Ван И Италийн гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагааны сайдад баяр хүргэв

 Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 11-р сарын 05-нд Хятадын Италийн гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагааны сайд  Димайотой хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулаж харилцан баярын цахилгаан илгээв.

Ван И баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш Хятад , Италийн харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрлээ. Бид тантай хамтдаа хичээн ажиллаж, хоёр орны улс төрийн итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нягтруулан, олон талт зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, Хятад, Европын харилцан ашигтай хамтын ажиллагаанд эрч хүч сэлбэж, дэлхийн засаглалын системийг өөрчилж боловсронгуй болгоход хувь нэмэр оруулна гэж тэмдэглэжээ.

Димайо баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш Итали, Хятад хоёр орон Засгийн газрын комисс зэрэг яриа хэлэлцээрийн механизм байгуулж, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийг баталгаажуулсан юм. Хоёр тал цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам их амжилтад хүргэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл