Дапилон боомтоос Сантөү уурхайн орд хүртэлх төмөр зам ашиглалтад орлоо
2021-06-17 15:52
Хятадын компанийн барьсан Гвиней дэх Дапилон боомтоос Сантөү уурхайн орд хүртэлх тусгай төмөр зам ашиглалтад орлоо.

Гвиней улс дэх Хятадын компанийн хариуцан ажилласан Дапилон боомтоос Сантөү уурхайн орд хүртэлх тусгай төмөр замын барилгын ажил дуусаж, энэ сарын 16-ны өдөр албан ёсоор ашиглалтад орлоо. Уг төмөр замын төслийг 2019 онд эхлэн хэрэгжүүлсэн ба төмөр замын нийт урт нь ойролцоогоор 125 км бөгөөд цаг тутамд 80 км хурдтай явах боломжтой, барилгын бүхэл үйл явцад Хятадын стандарт, Хятадын мэргэжил, Хятадын тоног төхөөрөмжийг ашигласан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
