Хятад улс Бээжин хот, Хэй Бэй муж зэрэг газарт ирэх сараас анхны явуулын вакцинжуулалтын автомашиныг ашиглахаар боллоо.

Энэхүү авто машиныг гаднаас нь харахад энгийн зорчигч тээврийн автобустай адил боловч дотор талдаа тусгайлан тоноглогдсон байна. Тухайлбал, вакцин хадгалах хөлдөөгч, хүлээлгийн болон мэдээлэл бүртгэлийн хэсэг, вакцин тариулах хэсэг зэргээр вакцинжуулах бүхий л үйл явцыг машин дотор хийх боломжтой юм.

Авто машин үйлдвэрлэгч FOTON компаний мэдээлж буйгаар энэ оны 04 дүгээр сараас Бээжин хот, Хэй Бэй муж зэрэг газруудад ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд заавал вакцин тарилгын төвд очиж вакцин хийлгэх шаардлагагүй болох буюу вакцинжуулах автомашин иргэдэд очиж үйлчлэх боломжтой болно.


