Хятадаас Саудын Араб, Кувейтэд тусалсан тахлын эсрэг эмчилгээний баг эх орондоо буцав
2020-05-06 11:19
БНХАУ-ын Засгийн газраас Саудын Араб, Кувейтэд тусалсан тахлын эсрэг эмчилгээний баг үүргээ гүйцэтгэж эх орондоо буцлаа.
БНХАУ-ын Засгийн газраас Саудын Араб, Кувейтэд тусалсан тахлын эсрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг үүргээ амжилттай гүйцэтгэж эх орноо зорьлоо. Тэд 05-р сарын 02-нд Ниншянгийн Хотон Үндэстний ӨЗО-ы Яргай хотын Хэдүн олон улсын нисэх онгоцны буудалд газардав.
Эмчилгээний багийг улсын эрүүл мэндийн хорооноос томилж, Ниншянгийн Хотон Үндэстний ӨЗО-ноос сонгон шалгаруулсан юм. Тэд бол лабораторийн шинжилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах, амьсгалын замын болон хүнд өвчний өвчлөл, сувилахуйн тусламж болон хятад уламжлалт анагаах ухаан зэрэг чиглэлийн мэргэжилтнүүд юм.


Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
