solongonews
Хятадын уламжлалт соёлын нэг - Цагаан сарын баяр
2022-02-11 11:42
Хятадын уламжлалт соёлын нэг - Цагаан сарын баяр

2022 оны хар бар жилийн цагаан сар Өвөр Монголын тал нутагт баяр жаргалаар баялхана. Бээжингийн 24 дэх удаагийн Өвлийн олимп нь Хятадын хамгийн чухал уламжлалт баярын өдөр болох цагаан сараар тохиож, улсын далбаа, улаан дэнлүү, хос уянга гээд газар болгонд Хятадын улаан өнгийг гайхуулан, хос баряын өнгө тод байлаа. 56 үндэстнүүдийн олон түмэн эх улсынхаа халуун элгэнд өөр өөрсдийн зан заншлаар цагаан сарын баяраа өвөрмөц хэв намбатай тэмдэглэлээ.

Цагаан сар бол өнө удаан түүхтэй уламжлалт соёл юм. Мөн Хятадын үндэстнүүдийн хамгийн том уламжлалт баярын өдөр. Хятадын соёлын нөлөөнөөс дэлхийн хэсэг улс ба бүс нутагт ч цагаан сар тэмдэглэх заншилтай болж, 20 гаруй улс бүс нутагт Хятадын цагаан сарыг хуулиар тогтоосон баярын өдөр болгожээ. "Цагаан сар"-ын баяр, "Ханшийн өдөр", "Таван сарын шинийн таван"-ы баяр, "Найман сарын арван таван-"ы баярыг хамтад нь Хятадын дөрвөн том уламжлалт баяр дурсгалын өдөр гэдэг.

Монголчууд галаа тахиж, манж настан цэцэг хайчлан, Буй үндэстний бүсгүйчүүд будааны архи нэрж эхэлснээр цагаан сар ойртож байгаагийн тэмдэг аж. Цагаан сарын хугацаанд Хятадын бүх бүс нутгийн үндэстнүүд өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулах цагаан сараа тэмдэглэх үйл ажиллагаа зохиож, хос уянга наах, бухан сахиулсанд мөргөж дээдсээ тахих, гай барцдыг арилгаж өлзий хийморьтой байхыг даатгах, настандаа золгох, төрөл садан найз нөхөдтэйгөө уулзаж гэр бүлээрээ хооллох заншилтай. Энэхүү цагаан сарын зан үйл нь Улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн анхны хэсэгт орсон билээ.

Доор 7 үндэстний цагаалах зан заншил, түүх соёлтой танильця.

Хятад үндэстэн

Цагаан сарын эд зүйл бэлтгэх нь Хятадын ард олны хамгийн чухал явдал болно. Үүнд идэх, өмсөх, хэрэглэх, тоглох, бэлэг сэлт зэргийг “Цагаан сарын эд зүйл” гээд битүүний өдөр хот хөдөө гэсэнгүй үүд хаалган дээрээ хос уянга нааж, цагаан сарын уур амьсгал оруулдаг. Хос уянга бол Хятадын нэг зүйлийн өвөрмөц утга зохиолын хэлбэр юм. Үзэг балын үнэр үнэртсэн, гарын урныг гайхуулсан, ирж байгаа шинэ жилийн сайн сайхныг илтгэсэн бичээс бичдэг нь цагаан сарын нэгэн өвөрмөц онцлог болж үлджээ. Цагаан сарын хос уянга нь хаврын наалтаас илрэлтэй гэдэг. Эртний хүмүүс хаврын уур орох үеэр “И Чүнь” хэмээх хятад үсгийг наадаг байснаа хожим нь хос уянга болон хувирч, Хятадын хөдөлмөрчин ард түмний гай барцдыг арилгаж, өлзий бэлгийг угтах сайн сайхан хүсэл мөрөөдлөө илтгэсэн байна. Энэхүү зан заншил нь Сүн гүрний үеэс эхэлж, Мин гүрний үеэс дэлгэрч эхэлжээ.

Улаан дугтуйнд мөнгө төгрөг хийж бэлэг барих болсон нь сүүлийн жилүүдэд Хятадуудын цагаан сараа тэмдэглэх нэгэн хэлбэр болжээ. Улаан өнгө нь амьдралын хүч, баяр жаргал ба аз хийморийн бэлэг тэмдэг болдог учраас ихэнх хятадууд улаан өнгөнд дуртай. Ахмадууд нь үр хүүхдүүддээ улаан дугтуйнд мөнгө хийж бэлэг барих нь шинэ жилдээ ажил үйлс амжилттай, хийморьтой байхыг бэлгэдэж байгаа юм.

Арслан тоглох нь Хятадын шилдэг ардын урлаг юм. Баяр дурсгалын өдөр буюу найр наадам болох бүр ардын дунд арслан тоглож үзэгчдийн урмыг хөгжөөдөг. Арслан тоглоход өмнөд умард бүс нутаг ялгаатай бөгөөд Гуандүнгийн арслангийн тоглолт нь хамгийн алдартай. Учир нь арсланг өнгөт бөсөөр хийж бүтээсэн байдаг.

 

Монгол үндэстэн

Монгол түмэн уламжлалт баяр цагаан сарыг төр ёсны хамгийн том баяр болгон тэмдэглээд урин хавартай золгосны буюу шинэ жилийн эхлэл хэмээн үзэж өргөн тэмдэглэдэг билээ. 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан, цагаан сарын хаврын эхэн сард мал унаа төлжиж, өвс ногоо ургаж байх үеэр тэмдэглэх нь зохино хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэдэг байсан гэдэг.

17-р зуунд Монгол оронд бурхан шашин дэлгэрч, өндөр гэгээн Занабазар анхдугаар богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хамт тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн арван таван хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрлэдэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Энэ баярын гол агуулга нь ах дуу, төрөл саднаа мэдэлцэж, харилцан хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ золгож зочлох заншилтай. Цагаан сард хот айлаараа өндөр настныхаа гэрт цуглаж, идээ ундаа зооглон, тоглож хөөрөлддөг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс айлд хонохгүй, шинийн нэгэн, шинийн хоёрыг хөтөл өдөр хэмээн хол газар явдаггүй. Цагаан сараар уур, шунхай, мунхаглал гурвыг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл юм.

 

Төвөд үндэстэн

Төвөд үндэстний ард түмэн бол төвөд улирлын цагаан сарыг тэмдэглэг. Битүүний өдрийн өмнө нэг өдөр, нар шингэхэд айл өрх бүхэн муу ус, муухай эд бараагаа баруун зүгт хаяж, нар шингэхтэй хамт арилж, хуучин жилээ үдэж шинэ жилээ угтан, хүн ам өөдлөн мандаж, түмэн бодис өсөн бойжихыг хүсэж буйгаа илэрхийлдэг байна.

Төвөдчүүд битүүний өдөр их найр наадам зохиодог. Тэд гоё сайхан хувцсаа өмсөж, хачин жигтэй нүүрийн баг зүүж, хэнгэрэг дохиур бишгүүр зэрэг хөгжмийн хавсаргатай дуулан бүжиглэж, гай барцдыг арилган, буян жаргалтай байхыг хүсдэг. Битүүний шөнө Төвөдчүүдийн хамгийн их дуртай идээ бол тостой боорцог, сүүтэй боорцог, мах зэрэг болно. Цагаан сарын шинийн нэгний өглөө бүсгүйчүүд нь голын хөвөөнд буюу хутгийн хажууд хүрч “өлзийт ус” үүрэх нь гэр бүлийн өлзий бэлэгтэй, урт насалж удаан жаргахыг бэлгэддэг. Цагаан сарын хугацаанд төрөл садан, айл саахалт хоорондоо шинийн золголт хийж, хадаг бэлэглэж, баяр жаргалтай байхыг ерөөж, нохойн хошууны архи, өрөмтэй цай, боорцгоор гийчин зочноо дайлдаг. Уудам талбай буюу хээр талаар илүү хөл хөдөлгөөнтэй байж, залуу багачууд цуглан буудлагын тэмцээн явуулж, ая дууны эгшиг цуурайтна. Уралдаан тэмцээн дууссаны дараа тойрон сууж, түүдэг гал асааж, эв нэгдлийн ерөөлийн дуу дуулж, бүжиг бүжиглэн шөнөжин хөөрөлддөг.  

Дагуур үндэстэн

Цагаан сарын шинийн нэгнээс цагаан сарын арван зургаан хүртэл Дагуурчуудын баярын өдрийн уур амьсгал бялхам байдаг. Битүүний өдрөөс цагаан сарын зураг ба хос уянга нааж, мах, чихэр боорцог зэрэг амтат идээг бэлтгэхийн хамт төрөл садан, найз нөхөдтэйгөө уулзан, олон төрлийн зугаа цэнгээний үйл ажиллагаа зохиож, адил бус онцлогтой цагаан сарыг тэмдэглэдэг байна.

Дагуур үндэстний шинийн золголт бусад үндэстэнтэй адилгүй. Шинийн нэгэнд Дагуурчууд дахин нэг удаа шинийн золголт хийж, эрэгтэй эмэгтэй хөгшин залуу цуглан, баярын өдрийн гоёлын хувцсаа өмсөж тосгонуудаар орж шинийн золголт хийдэг. Зүүн хойдын Нунь мөрний хоёр эргэнд суурьшиж байгаа Дагуур үндэстэн билгийн тооллын цагаан сарын шинийн нэгний өглөө залуу багачууд нь ахмад настандаа мэндчилж, архи барьж, дараа нь айл өрх дараалан шинийн золголт хийж, айлууд жигнэсэн боорцог бэлтгэж, шинийн золголт хийхээр ирсэн хүмүүс жигнэсэн боорцгийг булаалдан иддэг. Үүнийг үйлдвэрлэл амьдрал нь жил жил өөдөө байгаасай хэмээн бэлэгшээдэг гэнэ. Үүнээс гадна бүжиг бүжиглэж, ирэх жилийн элбэг хураалт ба зол жаргалыг бэлгэдэж, эгшигт дууны хөг аясын дунд урьхан хавраа угтдаг.

 

И үндэстэн

Билгийн тооллын арван сар бол нэг жилийн хамгийн сайхан улирал юм. Жилийн турш яаран ажилласан И үндэстний ард түмэн ам тариагаа хурааж, элбэг хураалтын баяраа тэмдэглэдэг. Энэхүү алтан шаргал улиралд хүмүүс хөөрөлдөн баярлаж, ам хүнс хөмрөг дүүрэн, үхэр хонь хашаа дүүрэн байх энэ сайхан цагт И үндэстний ард түмэн өөрийн үндэстнийхээ шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.

И үндэстэн өөрийн онцлог шинэ жилтэй. И хэлэнд “Күс” гэдэг. “Кү” нь жил, “С” нь шинэ,  “Күс” гэдэг нь шинэ жил хэмээх утгатай. И үндэстний уламжлалт тахилгын өдөр болон баяр дурсгалын өдөр болно. “Күс”-ийг билгийн улирлын арван сарын тариагаа хадаж дуусах үед сонгон тогтоосон байна. И үндэстэн нь шинэ жилийн өмнө оройг “Жюй Лүө Жи” гээд гэр бүлээрээ цугладаг. Цагаан сарын эхний өдрийг “Күс”, хоёрдугаар өдрийг “Дүө Бүө”, гуравдугаар өдрийг “А Пин Жи” гэдэг. “Жюй Лүө Жи”-ийн үед гэр бүлээрээ цуглах буюу хонь гахай тахиа гарган, тухайн жилийн хүн ам хөгжин мандаж, гэр бүлээрээ амар амгалан байхыг бэлгэддэг”.

Жишээ нь дээдсээ тахих, түлээ овоолох, тоос гөвөх, шинийн золголт зэрэг олон баялаг агуулгатай. Энэхүү баяр бол хэдэн мянган жил үргэлжилсэн уламжлалт баярын өдөр юм. Хятадын үндэстний соёлын үнэт эрдэнэ бөгөөд эртний ардын зан үйл билээ.

 

Солонгос үндэстэн

Цагаан сараар солонгос ахмадууд өглөө эрт хүж асаадаг. Битүүний өдөр нэг том тогоо шүлгий цагаан будааг нэг шөнө дэвтээж, шинийн нэгэнд гийчин зочиндоо халуун тогоондоо жигнэж өгдөг. Мөн лууван, цагаан ногоо, хаш, төмс зэрэг давсалсан жижиг ногоо хэрчиж тавьдаг. Эдгээр нь Солонгосчуудын хамгийн их иддэг ногоо болно. Таваг дүүрэн идээгээ ширээ дүүрэн өрж, ногоо зуушийн анхилам үнэр өрөө дүүрэн ханхална.

Цагаан сард Солонгос үндэстэн хэнгэрэг бөмбөр цохиж, бүжиглэн цагаан сараа бэлгэдэж, баяр жаргалтай цаг мөчийг хамтдаа тэмдэглэн настан буурал, төрөл садныхаа бие махбод эрүүл мэнд урт насалж удаан жаргахыг бэлгэддэг байна. Солонгос үндэстний цагаан сар бол зөвхөн нэг зүйлийн соёл, нэг зүйлийн онцлог төдий биш, үеийн үед уламжлан ирсэн оюун санааны хүчин чадал мөн.

Бай үндэстэн

Бай үндэстэн битүүний өдрөөс цагаан сарын арван наймны өдөр хүртэл өдөр бүр баярын уур амьсгалтай байдаг. Сар бүр сүмийн хуралтай, зав чөлөө гарах л юм бол луут дэнлүү тоглож олныг баясгаж хамтдаа хөөрөлдөнө. Бай үндэстний эрэгтэйчүүд нь гэрийн хүрээндээ тэнгэр газрыг тахиж, дараа нь гол гэртээ орж дээдэстээ мөргөдөг. Битүүний шөнөөс цагаан сарын шинийн зургаан хүртэл тахилгын үйл ажиллагааг зохион явуулна. Энэ нь одоо ч гэсэн Бай үндэстний уламжлалт зан заншил болон хадгалагдсаар ирэв.

Бай үндэстний цагаан сарын гол идээ бол гахайн мах. Цагаан сард гахайн махаа хөх ногоотой хуурах, гахайн махны шөл гаргах, “найман аяга” нутгийн хоол, гахайн толгой, гахайн шийр гэх мэтийн өвөрмөц онцлогтой мах ногоогоор гийчин зочноо дайлдаг. Юүньнаний Бай үндэстнийхэн цагаан сараар хулсанд дарь хийж ноцоосны дараа том хулсаа огторгуйд дэгдээдэг заншилтай. Бай үндэстэн нь Мияо үндэстэн, Жуан үндэстэнтэй адил цагаан сараас өлзийт өдрийн баяр хүртэл “Хатгамал бөмбөг шидэх” үйл ажиллагаа зохиодог.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл