
Жан Жүнюй, Чэньюн нар Аньхуй мужийн Хэфэй хотын Фэйши шяний Хуаган суурингийн Ци Шибү дүүргийн тариачид юм. Жан Жүнюй хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ядуу буурай болжээ. 2014 онд Жан Жүнюйгийн гэр бүл амьдрал ядуу буурай өрхөөр бүртгүүлжээ. Жан Жүнюйгийн гэр бүл орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар хөнгөлөлттэй зээл авч, хүнсний ногоо тариалах 21 мү /1га=15мү/ талбай газар даан авч гэрээ байгуулжээ. Жан Жүнюй хүнсний ногоо худалдан, эхнэр Чэньюн ногооны талбайг хариуцна. Хэдэн жилийн турш чармайсны эцэст одоо Жан Жүнюй, Чэньюн нарын хүнсний ногооны тариалалт хэлбэржиж эхэлсэн бөгөөд тэд орон нутгийн тариа тарих мэргэжилтнүүд болжээ. Жан Жүнюй хэлэхдээ "Амьдрал улам бүр сайжирч байна. Бид хөдөө тосгоныг сэргээх замд илүү их хичээх ёстой" гэлээ.


