
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Гоминьдан намын дарга асан Лянь Жань тэргүүтэй Тайванийн төлөөлөгчтэй 13-нд Ардын Их Хурлын Танхимд уулзаж: - Хоёр эргийн харилцааны энх тайвны хөгжлийг гуйвшгүй ахиулж, эх орны энх тайвны нэгдлийг ахиулах итгэл зориг, хүчин чадал бидэнд бүрэн бий. Хоёр эргийн ах дүүс хамтдаа хичээж, нэг Хятадын зарчмыг илэрхийлсэн “92 оны нийтлэг ойлголт”-ыг баримтлан, Тайванийг тусгаар тогтнуулахыг эрс эсэргүүцэж, хоёр эргийн олон салбарын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлж, эх орон нэгт ахан дүүсийг улам аз жаргалтай болгон, шинэ эринд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын шинэ түүхийг бүтээе гэжээ.
Лянь Жань нэг Хятад, хоёр эргийн энх тайван, харилцан ашигтай хамтрах, Хятадын үндэстнүүдийг хөгжүүлэх 4 зүйлт санал дэвшүүлсэн юм. Тэрээр: 2005 онд, хоёр нам хамтдаа хоёр эргийн энх тайван, хөгжлийн 5 зүйлт хэтийн төлөв гаргаж, “92 оны нийтлэг ойлголт”-ыг баримтлах, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг эрс эсэргүүцэх тухай хамтын ойлголтод хүрч, хоёр эргийн харилцааг энх тайван, хөгжлийн замд оруулахыг ахиулсан билээ. Одоо, Тайванийн байдал тогтворгүй болж, Тайванийн ард түмний аюулгүй байдал, аз жаргалд аюул учирч байна. Хоёр эргийн ард түмэн бол Хятадын үндэстнүүд юм. Урьд хамтран ажиллаж байсан түүхтэй нэг гэр бүл учраас хоорондоо муудаж болохгүй. Хамтран ажиллаж, хоёр эргийн энх тайван, хөгжлийн төлөө хүчин зүтгэж, Тайванийн хоолойн хоёр эрэгт энх тайвныг хамтдаа тогтоох хэрэгтэй гэжээ.
