Монгол поп урсгалыг санаачлагч, Монгол Улсын төрийн соёрхолт Д.Болдын тоглолт тун удахгүй болох гэж буй талаар бүгд мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Монголын хамгийн том спорт ордонд хийгдэх гэж буй тоглолтын дуугаралт, хөгжмийн тал дээр санаа зовох хүмүүс цөөнгүй байсан ч дуучин маань Монголд урьд хожид хийгдэж байгаагүй бүх зүйлээрээ төгс тоглолт байх болно хэмээн үзэгч сонсогчиддоо амласан.
Д.Болд тоглолтын арын ажлын талаарх хамгийн шинэ мэдээллийг сүүлийн өдрүүдэд wechat дээрээ тавьсныг хүргэж байна.

Тэрээр арын ажлын албаныхны хурал хийж буй зургийг ийн тайлбартай цацжээ:
-Тоглолтын арын албанд ажиллах Тайз Skinny Studio -Гэрэл-Хөгжим-Led дэлгэц BRB Sound-Marketing-НАЙРУУЛАГЧ НАР-PRODUCERS Crowd managers Mongol TV Nomin Chinbat Batka Gankhuyag B production нарын хурал болж байна. Нүсэр юм болох нээ яг үнэхээр шүү. Өөрөө ч догдолчихлоо!
Тоглолтын зохион байгуулагчаар “Монгол TB”, “B production”, “BRB”, “Skinny” студиуд ажиллаж байгаа аж. Тэгвэл түүний тоглолтыг олны танил хүмүүс ч цөөнгүй үзэхээр аль хэдийн тасалбараа авсаныг сошиал ертөнц хэрэглэгчид маань анзаарсан биз. Хамгийн том ордонд хамгийн хүчирхэг хамт олны зохион байгуулалтан дор хамгийн соёлтой, доргио үзэгчиддээ зориулан хийж буй Төрийн соёрхолт Д.Болдын “12 Ертөнц” тоглолт болоход ердөө хэдхэн хоног үлджээ. энэ тухай тэрээр мөн wechat хаягтаа цаг ямагт мэдээлж байгаа аж.

08 дугаар сарын 24-ний өдөр буюу өчигдөр үүрээр ийн бичжээ:
-Тоглолт болоход 8 хоног үлдлээ. 12 цомгийн 40 хит дуунаас бүрдсэн "12 ЕРТӨНЦ" амьд тоглолт. Урилгаар: Camerton хамтлаг, Quiza, BAT, Solo (3 охин), Хулан, Энгүүн, Гинжин, Идэрмаа, Ариунжаргал, Бүжинлхам, Билгүүн, Мөнхбаяр Voice шоуны шилдэг оролцогчид, Aimar production Iderchuluun нарын 30 хүнээс бүрдсэн шилдэг бүжигчид оролцох гэж байна.
