
Хөххотын цаг агаарын товчооны ажилтан сурагчдад бороо оруулж, мөндрөөс сэргийлэх тийрэлтэт сум харвах багажийг танилцуулж байгаа нь

Бяцхан сурвалжлагчид цаг агаарын тухай мэдээлэл авна
“3.23”-ны дэлхийн цаг агаарын өдөрт зориулсан “Үүл үзэж цаг агаарыг шинжих” сэдэвт цаг агаарын мэдлэгийг нэмэгдүүлэх цуврал үйл ажиллагааг 3 дугаар сарын 22-ны өдөр Хөххотод зохион байгуулжээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны цаг агаарын товчооноос голлон зохион байгуулж, Өвөр Монголын бяцхан сурвалжлагчдын нийгэмлэг, Өвөр Монголын Машин Цахилгааны мэргэжлийн сургуулиас хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг хоёр хэсэг хуваан явуулжээ.
Үдээс өмнө Өвөр Монголын Машин Цахилгааны мэргэжлийн сургуулийн сурагчид болон цаг агаарын товчооны ажилтнуудаас бүрдсэн 60 гаруй сайн дурынхан Өвөр Монголын Машин Цахилгааны мэргэжлийн дээд сургууль дээр очиж цаг агаарын мэдлэг, цаг уурын гамшиг, бороо оруулах, аянга цахилгаанаас сэргийлэх зэрэг холбогдох 10 гаруй төрлийн ном дэвтэр, сонин сэтгүүл, ухуулгын материал тарааж, мөндөр, аянга цахилгаан, ширүүн бороотой таарвал яаж хамгаалах тухай мэдлэгийг өгчээ.
Үдээс хойш Өвөр Монголын бяцхан сурвалжлагчдын нийгэмлэгийн 16 сурвалжлагч цаг агаарын товчоонд очиж, цаг агаарыг яаж хянан хэмжих, яаж телевизээр мэдээлэх зэрэгтэй танилцаж цаг агаарын тухай мэдлэгээ нэмэгдүүлсэн байна.
