solongonews
”Чан Э-6” аппарат ахицтай ажиллаж байна
2023-10-29 18:45
”Чан Э-6” аппарат ахицтай ажиллаж байна.

   Хятадын Үндэсний сансар судлалын газраас 09-р сарын 29-ний өдөр мэдээлснээр одоогоор сарны хайгуулын төсөл "Чан Э-6" төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд 2024 онд хөөргөхөөр төлөвлөж байна.

   Хөтөлбөрийн дагуу "Чан Э-6" сарны ар талаас дээж авчрах болно. Өнөөг хүртэл саран бөмбөрцгөөс 10 удаа дээж авсан явц бүгд сарны урд талаас авсан юм. Сарны ар тал нь ерөнхийдөө сарны урд талаас илүү эртнийх бөгөөд шинжлэх ухааны судалгааны чухал ач холбогдолтой юм. "Чан Э-6" газардах газар нь сарны ар талд орших Өмнөд туйл-Айткен сав газарт байрладаг бөгөөд хүн төрөлхтний сарны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн сарны дээжийг цуглуулах үүрэгтэй юм. 

   Саран бөмбөрцгийн ар талын сансрын аппарат болон газрын бөмбөрцөг хоорондын холболтыг амжилттай биелүүлэхийн тулд Хятад улсын шинээр бүтээсэн “Чюе Чяо-2” реле холбооны хиймэл дагуулыг 2024 оны эхний хагаст хөөргөхөөр төлөвлөж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл