solongonews
Халдварын тархалтыг бүх хүчээрээ таслан зогсоож байна
2021-01-10 21:04
Халдварын тархалтыг бүх хүчээрээ таслан зогсоож байна

Энэ сарын 08-нд Хэбэй мужийн халдвараас хамгаалан хянах ажлын видео хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дарга Ма Шяовэй цохон тэмдэглэхдээ: Халдвараас хамгаалан хянахын чухал чанар, тулгам чанарыг сайтар ойлгож, өндөржүүлсэн бэлэн байдалд бүх талаар орж, Хэбэй мужийн халдвараас хамгаалан хянах ажлыг эрчимжүүлж, халдвар таран дэлгэрэхийг бүх хүчээрээ таслан зогсоох ёстой гэжээ.

Сүүлийн үед Бээжингээс зөвхөн 300 гаруй км зайд орших Хэбэй мужийн төв Ши Жяжуанд шинэ коронавирусний халдвар гарсан байна. Тухайн орон нутаг бүх хүмүүсээ яаралтайгаар нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Ши Жяжуан хот эхний ээлжинд 10 сая 250 мянган хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж, нийтдээ 354 хүний шинжилгээний дүн эерэг гарч, эдгээр хүмүүсийн 87% нь Ши Жяжуан хотын Гао Чэн дүүрэгт төвлөрөн суудаг учраас халдвараас хамгаалан хянах байдал хүнд ноцтой хэвээр байна.

Ма Шяовэй хэлэхдээ: Халдвараас хамгаалан хянах чухал арга хэмжээний хэрэгжилтийг үнэнхүү эрчимжүүлж, нуклейн хүчлийн шинжилгээгээр гол болгосон сэргийлэлтийг баримталж, бүх хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах ахиц болон чанар чансааг баталгаажуулж, тархвар судалгаагаар үндэс суурь болгон болзошгүй халдварын эх үүсвэрийг хурдан тусгаарлаж, олон салбар хамтран ажиллахыг эрчимжүүлж, халдварын тархалтын гинжин холбоосыг түргэхэн олж тогтоох хэрэгтэй гэжээ.

07-ны өдрийн байдлаар 3000 эмч сувилагч яаралтай Ши Жяжуанд очин халдвараас хамгаалан хянах ажилд тусалж, хүмүүсийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахыг дорвитой ахиулсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл