solongonews
“НАХИА” хөтөлбөр Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны ном бэлэглэх ёслол болов
2019-09-02 15:17
“НАХИА” хөтөлбөр Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны ном бэлэглэх ёслол Монгол Улсын Үндэсний Хүүхдийн Номын Санд болов.

“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХҮЙ” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний нэг болсон “НАХИА” хөтөлбөр Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны ном бэлэглэх ёслол Монгол Улсын Үндэсний Хүүхдийн Номын Санд болов.

Хятадын талаас Монгол Улсын  хүүхэд багачуудад Өвөр Монголын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Багачууд Хүүхдийн Хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн 2000 ширхэг “Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт ном”-ыг бэлэглэсэн юм.

 “Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт ном” нь ид шидийн хэв маяг, уран сайхны зургуудаараа хүний мөн чанарт шингэж, эерэг сэтгэлгээг хүүхэд багачуудад дамжуулах юм.

Хятад, Монголын соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 онд ӨМӨЗО-ы Хэвлэл Мэдээллийн Товчоо, Монгол Улсын БСШУСЯ-наас хамтран “НАХИА” Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг хэрэгжүүлж, зохиогчийн эрхийн худалдаа, зохиогчийн эрхийн харилцан солилцоо, хамтын ажиллагааны хэвлэн нийтлэх зэрэг аргуудаар хоёр улсын хоорондох ном хэвлэлийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр тал “Дэлхийн сонгодог түүх”, “Хятадын сонгодог өгүүллэг”, “Монгол амьтдын түүх”, “Хятадын орчин үеийн амьтдын түүх, Шэн Шичи амьтдын зургийн ном” зэрэг 66 төрлийн хүүхдийн номыг хамтран  хэвлэн гаргажээ. Хятадын талаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн Үндэсний номын сан, аймаг бүрийн хүүхдийн номын сан, бага, дунд сургуулиудад 85000 хүүхдийн номыг бэлэглэж, нийт 2.103 сая юань хандивлаж, Монгол Улсын хүүхэд багачуудын соёлын мэдлэгт тус дэмээ үзүүлж, Хятад, Монголын хэвлэлийн хамтын солилцоог гүнзгийрүүлэх, хөгжлийг ахиулахад эерэгээр нөлөөлсөн юм.  

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ, Б.ТУЯА, М.БАНДИ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл